
Гурван бүлэг, дөрвөн үзэгдэлт уг балет анх 1877 оны гуравдугаар сарын 4-нд Москвагийн Их театрт тавигдаж байжээ. Харин Монголын тайзнаа анх 1975 оны зургадугаар сарын 28-нд тоглосон аж.
Энэ удаа тус бүжгэн жүжгийн удирдаачаар УГЗ Н.Туулайхүү, ерөнхий зураачаар АЖ Б.Төмөрхуяг, Хореографи-балетмейстерээр АЖ Б.Жамьяндагва, туслах найруулагчаар МУГЖ Х.Гэрэлчимэг нар ажиллажээ.
Харин гол дүрүүдэд, цагаан хун Одетта болон Ротбартын охин хар хунгийн Одиллияд СТА Ч.Ганчимэг, хан хүү Зигфридэд М.Од, Хорон санаат шидэт хар шувуу Ротбартад Э.Эрдэнэжаргал, эзэн авхайд СТА Ш.Оюунтуяа, Алиа салбадайд Ч.Гансүх, Ордны хүмүүжүүлэгч Вольфгангийн дүрд АЖ О.Ганбаатар нар тус тус тоглоно.
Т.Энхэлээ