
НПГ, УМБГ-аас хэрэгт ач холбогдол болохуйц нотлох баримтуудыг цуглуулж чадсан, сэжигтэн, яллагдагч нар мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулахгүй гэж үзээд Н.Түмэндэмбэрэлээс бусдыг нь батлан даалтад гаргажээ.
Мөн ГССҮТ-ийн Дүрс оношлогооны тасгийн эрхлэгчээр ажиллаж байсан С.Батзориг цагдан хоригдсон цагаасаа өлсгөлөн зарласнаас болж, эрүүл мэнд нь муудсан гэнэ. Тиймээс түүнд авсан цагдан хорих арга хэмжээг өөрчилснийг эх сурвалж хэллээ.
Д.Ундрах /24tsag.mn/