Албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр ял сонсоод байгаа АМГ-ын дарга Д.Батхуяг нарын гомдлыг маргааш хэлэлцэнэ.

Албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр ял сонсоод байгаа АМГ-ын дарга Д.Батхуяг нарын гомдлыг маргааш хэлэлцэнэ. Д.Батхуяг, Л.Даваацогт нарыг 2009-2010 онд албан тушаалаа урвуулан ашиглаж Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчин, нийт 106 ширхэг тусгай зөвшөөрлийг бусдад сонгон шалгаруулалтгүй олгосныг тогтоосон юм. Тэдний буруутай үйлдэлд хоёр шатны шүүхээс 3.6-4 жилийн ял оноосон билээ. Шүүгчдэгчид шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, хяналтын шатны шүүхэд ханджээ.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)