зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ж.Сүхбаатар: Ц.Элбэгдоржид илүү санал өгсөн сумыг дэмжинэ гэж ярьсан байна лээ

2013-6-18
0
ЖИРГЭХ
МАН-ын сонгуулийн төв комиссын хууль зүйн ажлын хэсгээс мэдээлэл хийлээ. Энэ үеэр ажлын хэсгийн ахлагч Ж.Сүхбаатартай ярилцлаа.
Ж.СүхбаатарМАН-ын сонгуулийн төв комиссын хууль зүйн ажлын хэсгээс мэдээлэл хийлээ. Энэ үеэр ажлын хэсгийн ахлагч Ж.Сүхбаатартай ярилцлаа.

-    АН-ын нэр дэвшигчийг хууль зөрчсөн 10 гаруй үйлдэл гаргасан гэлээ. Энэ талаар тодруулна уу?

-    Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч хууль зөрчсөн хэд хэдэн үйлдлийг гаргаж байна. Тодруулбал сонгууль зохион байгуулах үүрэг бүхий СЕХ, хороод хууль зөрчсөн байна. Аймаг, нийслэлийн хэсгийн хороодыг хууль бусаар байгуулсан талаар бид өмнө нь дурдаж байсан. Энэ асуудлыг цэгцлэх дорвитой арга хэмжээг одоог хүртэл аваагүй байна. Хоёрдугаарт төрийн эрх мэдэл, эд хөрөнгийг ашиглаж, төрийн албан хаагчийн сонгуулийн сурталчилгаанд татан оролцуулж байгаа байдал энэ сонгуульд их ажиглагдаж байна. Бид нийслэлийн цагдаагийн газар, СЕХ-нд зөрчлийг шалгуулах арга хэмжээ авах тухай албан бичгийг хүргүүлсэн. Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс “Хууль зөрчөөгүй” гэсэн хариу ирүүлсэн. УДЭТ-ын Ерөнхий найруулагч Н.Наранбаатар сурталчилгаанд ил тод оролцож байгааг та бүхэн мэднэ. Сонгуулийн хуулийн 33.7.1-т улс төрийн албан хаагчаас бусад албан хаагчийн сонгуулийн сурталчилгаанд оруулахаас хориглодог. Мөн Төрийн тусгай албан тушаалтан Монгол банкны ерөнхийлөгч Золжаргал гэдэг нөхөр сонгуулийн сурталчилгааны сонин дээр Ц.Элбэгдоржийг илт сурталчилсан байна. Мөн зарим элчин сайд нар энэ үйл ажиллагаанд оролцсон байгаа юм. Төрийн албан хаагч олноороо чөлөө авч хөдөө орон нутагт ажиллаж байна. Төрийн өмчийн мэдлийн автомашин, хэрэгслүүдийг орон нутгийн сонгуулийн сурталчилгаанд дайчлан ажиллаж байгаа тухай  мэдээлэл бидэнд ирсэн.

    Сонгогчдын саналыг хууль бусаар татах чиглэлээр сонгуулийн сурталчилгаа нилээн явагдаж байна. АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь Баянхонгор аймагт сонгогчидтой уулзахдаа “Засгийн газрын “Шинэ сум” төсөлд танай аймгийн нэг сумыг хамруулахаа амлаж байна. Гэхдээ сонгуулиар Ц.Элбэгдоржид хамгийн өндөр хувиар саналаа өгсөн сумыг дэмжинэ” гэж ярьсан байна. Бид зөрчлийг арилгуулах албан бичгийг цагдаагийн газарт явуулсан. Харамсалтай “Хууль зөрчөөгүй” гэдэг хариу ирсэн. Нэг сумыг засгийн газрын төсөлд хамруулна гэдэг нь төсвийн мөнгийг зарцуулахтай шууд холбоотой асуудал. Тэгэхээр сонгуулийн хуулийн хоёр ч заалтыг зөрчсөн байна. Түүнчлэн нэр дэвшигч Ц.Элбэгдорж уулзалт хийсэн газар бүртээ мөнгөн амлалт өгч байгаа. Оюутнууд, ээжүүдэд, ахмадуудад, багш нарт мөнгөн амлалт өгч байгаа. 2009 оны сонгуульд оролцохдоо 2,5 сая төгрөгийг өгүүлнэ гэсэн. Тэр сонголтоо биелүүлээгүй байж энэ удаагийн сонгуульд бүхий л чиглэлээр мөнгөн амлалт өгч байна.

-    Та бүхэн шударгаар өрсөлдөхийг уриалж байгаа. Тэгэхээр танай намын зүгээс нөгөө намынхаа нэр дэвшигчийг ямар нэгэн байдлаар харлуулсан сурталчилгаа хийхгүй гэсэн үг үү?

-    Бидний гаргасан мэдээлэлд зохиогоод гаргасан зүйл байхгүй. Хэлсэн үг, хийж байгаа үйлдлийг нь иргэдэд танилцуулж байгаа. Харин сөрөг хүчний зүгээс МҮОНТ-ээр “Анализ” гэдэг нэвтрүүлгээр шинжээчийн цаг гэдэг нэрийдлээр Монгол улсын ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн дүн шинжилгээг харьцуулж байгаа байдал гаргасан. Ингэхдээ МАН-ын нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийн эсрэг мэдээлэл цацсан. Нэг ч хууль санаачлаагүй, мөрийн хөтөлбөр нь муу болсон тухай ярьсан. Эрх баригчдийн зүгээс хэт даварсан сурталчилгааг явуулж, улс төрийн тэнцвэргүй мэдээллийг олон нийтэд хүргэж байна. АН-ын ухуулагч нарын өврийн дэвтэр гэсэн ном гарсан байна лээ. Энэ дэвтэрт Б.Бат-Эрдэнийг хэрхэн муулах вэ гэсэн зүйлүүдийг заасан байна. Мөн утсаар “МАН-аас ярьж байна” гэж хэлээд хүн эвгүйцэхээр зүйлийг бидний өмнөөс ярьж байна. Авлига бол сонгуулиас ундардаг гэж үздэг. Тэгэхээр хэн нь авлигач юм бэ гэдгийг харуулах ёстой. МАН-аас нэг ч удаа мөнгө тараагаагүй. Харин орон нутагт мөнгө тараах сүлжээний зохион байгуулалтын ажил АН-аас нэр дэвшигчийн зүгээс ажиглагдаж байна гэж ярьж байна. Бид энэ талаар баримт мэдээлэл цуглуулж байна. Тэгэхээр мөнгө тараасан үйлдлийг зохих газарт нь мэдэгдэж урамшууллаа авах ёстой. МАН-ын зүгээс мөнгө тарааж байвал бидэнд даруй мэдэгдэх ёстой. Манай нэр дэвшигч харгүй сайхан өрсөлдөнө гэж байгаа. Мөн сонгуулийн дүнг тодорхой болчихлоо гэдэг яриаг АН-ын сонгуулийн штабаас мэдээлж байна. Гадаадад байгаа иргэдийн 70 гаруй хувь Ц.Элбэгдоржийг сонгочихжээ гэх мэтээр иргэдийн бодолд хөндлөнгөөс хууль бусаар нөлөөлөх гэж оролдож байгаа нь эрх баригчдын башир арга гэж үзэж байгаа.

-    Мөнгөн амлалт өгсөн гэж ярьж байна. Б.Бат-Эрдэнэ нэр дэвшигч ч мөн мөрийн хөтөлбөртөө оюутны 70 мянган төгрөгийн талаар дурдсан байсан шүү дээ?

-    70 мянган төгрөг бол УИХ-аас баталсан төрийн шийдвэр. Одоо ч олгогдож байна. Манай нэр дэвшигч 70 мянган төгрөгийг үргэлжүүлж олгоно гэсэн. Энэ нь одоо явагдаж байгаа ажлыг үргэлжлүүлнэ гэсэн үг юм. Түүнээс бид 70 мянган төгрөгийг шинээр өгнө гэж яриагүй. 
Т.Энхэлээ
0
ЖИРГЭХ
Санал болгох
LIKE-аар дэмжсэн 194 823 залууст баярлалаа
Б.Бат-Эрдэнийн сонгуулийн сурталчилгааны хаалт болно
”Like”-ийн залуус хаалтын үйл ажиллагаанд оролцлоо
Сүхийн талбайд 110 мянган хүн цуглаж Ардчилсан Ерөнхийлөгчөө дэмжлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (15)

  • НҮҮЕ Л ДЭЭ? АЙН? . . . ХЭ ХЭ ХЭ (202.179.27.97)
    ШИНЭ УИХ, ШИНЭЧЛЭЛИЙН ЗАСГИЙН ГАЗРЫГ ЭЭЛЖ ДАРААЛАН, БАРУУН СОЛГОЙГҮЙ "АВЧ ШИДЛЭЭД Л, ХЭЛДЭГ Ч, ХЭЛСНЭЭ ХИЙДЭГ Ч ХҮН БОЛОХ ГЭХДЭЭ МАНГАР ШУНАЛТАЙ АВИЛГАЧДЫГ СУЛЛААД Л, ӨӨГШҮҮЛЭЭД Л, "ХЭЛМЭГДЛЭЭС" НЬ АВРААД Л, ШИНЭЧЛЭГЧ ЗАСГИЙГ ОГЦРУУЛААД Л, АЖИЛ ТОГТВОРТОЙ ХИЙЛГЭХГҮЙ СУНЖИРЧ УЯЖ ХӨШИЛДӨЖ "БАРИЛДААД" Л, АРДУУД ХҮЛЭЭГЭЭД Л, ЭВШЭЭГЭЭД Л, ХАЙРАН ЦАГ, НАС ЯВААД Л..." . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . БӨХИЙН ДЭВЖЭЭ БОЛГОСОН УЛС ТӨРӨӨС ХӨЛС, АВИЛГЫН ХИР ҮНЭРТЭЖ "ШӨНӨ ДӨЛ БОЛТОЛ УЯАТАЙ, БӨХ СОНИРХОГЧ МАН-ГАРУУДЫН УУХАЙН ТҮРЛЭГТЭЙ" УЙТАЙ, УЙТГАРТАЙ, ЛАЙТАЙ, УНТАА БОЛГОХ ЯНЗТАЙ ШҮҮ ЭНЭ МАН ГАРУУД ХЭ ХЭ ХЭ . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . БҮГДЭЭРЭЭ УНТАХ УУ? . . . . . . . . . . . . . . . . ЭСВЭЛ ЭЛБЭГДОРЖ ЕРӨНХИЙЛӨГЧИЙНХӨӨ ХАМТААР ХӨГЖИЛ ӨӨД НҮҮХ ҮҮ!
    2013 оны 06 сарын 19 | Хариулах
  • БҮГДЭЭРЭЭ УНТАХ УУ? . . . ХЭ ХЭ ХЭ (202.179.27.97)
    ШИНЭ УИХ, ШИНЭЧЛЭЛИЙН ЗАСГИЙН ГАЗРЫГ ЭЭЛЖ ДАРААЛАН, БАРУУН СОЛГОЙГҮЙ "АВЧ ШИДЛЭЭД Л, ХЭЛДЭГ Ч, ХЭЛСНЭЭ ХИЙДЭГ Ч ХҮН БОЛОХ ГЭХДЭЭ МАНГАР ШУНАЛТАЙ АВИЛГАЧДЫГ СУЛЛААД Л, ӨӨГШҮҮЛЭЭД Л, "ХЭЛМЭГДЛЭЭС" НЬ АВРААД Л, ШИНЭЧЛЭГЧ ЗАСГИЙГ ОГЦРУУЛААД Л, АЖИЛ ТОГТВОРТОЙ ХИЙЛГЭХГҮЙ СУНЖИРЧ УЯЖ ХӨШИЛДӨЖ "БАРИЛДААД" Л, АРДУУД ХҮЛЭЭГЭЭД Л, ЭВШЭЭГЭЭД Л, ХАЙРАН ЦАГ, НАС ЯВААД Л..." . . . . . . . . . . . . . . БӨХИЙН ДЭВЖЭЭ БОЛГОСОН УЛС ТӨРӨӨС ХӨЛС ҮНЭРТЭЖ "ШӨНӨ ДӨЛ БОЛТОЛ УЯАТАЙ, БӨХ СОНИРХОГЧ МАН-ГАРУУДЫН УУХАЙН ТҮРЛЭГТЭЙ" УЙТГАРТАЙ, ЛАЙТАЙ, УНТАА БОЛОХ ЯНЗТАЙ ХЭ ХЭ ХЭ . . . . . . . . . . . . БҮГДЭЭРЭЭ УНТАХ УУ? ЭСВЭЛ ХӨГЖИЛ ӨӨД НҮҮХ ҮҮ!
    2013 оны 06 сарын 19 | Хариулах
  • hehe (1.254.112.209)
    ene Sykhbaatar geed saihan nertei teneg zaluu bleesh dee yarij bgaa ene ter ni sumaa sum
    2013 оны 06 сарын 19 | Хариулах
  • Зочин (182.160.4.137)
    АН баахан алиалагч нарыг худалдан аваад байгаа. ард түмэн АВАРГАА ДЭМЖИЖ БАЙНА.
    2013 оны 06 сарын 19 | Хариулах
  • Зочин (182.160.20.220)
    MAN яахаараа ийм Цогоо мэтийн алиалагч нараар еерийгее хvрээлvvлдэг байна? Хайран нам. СVvлийн 10 жил дан менгений телее явдаг хvmvvcээр намаа бvрдvvлсэний гай одоо гарч байна. Ямар ч ажлын чадваргуй бегс ухах тийм ажлаар гаршсан Цогоо мэтийн долдойнуудаар намаа бэхжуулэхээр аргагуй биздээ
    2013 оны 06 сарын 18 | Хариулах
    • hehe
      tiim shyy zygeer l hulgaich nar tsugaltsan yum bilee
      2013 оны 06 сарын 18
  • Зочин (182.160.0.40)
    hugiin heruulch avgai mini chi haran huuli zurchij har piar hiij bgaa.ba avargig ballah hun munhbat tsogtgerel ta 3 shu.
    2013 оны 06 сарын 18 | Хариулах
  • Зочин (202.9.47.132)
    70000ig uguh urgeljluuleh esehiig mangar har ta hoyor meddegiimu.Nevtruuleg bolgondoo erunhiilugch,AN hoyoriig gutgej doromjilj bga chini huuli bus uildel bish yumu.
    2013 оны 06 сарын 18 | Хариулах
  • Зочин (202.55.180.154)
    Та нар тийм сайн байсан юм бол тэр 70000 ыг олгочмхгүй яасан юм бэ. Элбэгдорж УИХ санал оруулаа биз дээ. Чи ард түмнийг тэнэг гэж бодоогүй биз дээ.
    2013 оны 06 сарын 18 | Хариулах
  • yoko (84.42.243.195)
    elbeg erunhiilegch cham shig teneg bish bolohoor tiim yum yarihguigee medne za mangar malaa.
    2013 оны 06 сарын 18 | Хариулах
  • эрд (202.179.10.94)
    нууц товчоогоо ч мэдэхгүй худлаа ярьж явдаг элбэгийг одоо зайлуулах болсон
    2013 оны 06 сарын 18 | Хариулах
  • Зочин (202.170.65.137)
    Mongol ulsiin tyykh-iig khudal khurmagaar deegtj ekh tyykhee guivuulj ard tymnee khoosruulj khanadaggyi MAN ,M.A.Kh.N-n luvarchid tarval yasan yum bee. Ta nariin bulaig ireedyin zaluus maani udakhgyi oilgono doo,,.1937 on,1962 on 2008 on geed l khoich ye maani udakhgyi medekh bolnk oo
    2013 оны 06 сарын 18 | Хариулах
  • эрд (202.179.10.94)
    аварга гарахаар байгаа аваргаа дэмжинэ гэсэн хүмүүс л байна .
    2013 оны 06 сарын 18 | Хариулах
  • bolj yz (202.170.65.137)
    Mongol ulsiin tyykh-iig khudal khurmagaar deegtj ekh tyykhee guivuulj ard tymnee khoosruulj khanadaggyi MAN ,M.A.Kh.N-n luvarchid tarval yasan yum bee. Ta nariin bulaig ireedyin zaluus maani udakhgyi oilgono doo,,.
    2013 оны 06 сарын 18 | Хариулах
  • Sendee (122.201.18.29)
    Zaluu hun baij hudlaa shagaad yvhaa bolmoor um chi oorinhoo ner hundee bod Baterdene yaj gardag um chi ooroo sain medej baigaa shuu dandaa har medeelel tsatsaad baihaar chi ter tsonguulin tsagig chin uzeh hun algaa oorinhoo ner hundee bodoo tolgoidoo um hi J Tsuhbaatar min nogoo Zandanshatar Lundee Hyanka Su Sy Batbold MJ Enhbolduud S bayar yatsan buged tsuraggui bna shuu Chi MAN Darga bolhoo bod daraagin 4 jilin humuutsee beld dee TSuhbaatar min
    2013 оны 06 сарын 18 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    11 цаг 11 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    11 цаг 21 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    11 цаг 59 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    12 цаг 11 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    12 цаг 26 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    12 цаг 34 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    13 цаг 2 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК