зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

УИХ-ын гишүүн, МАН-ын дарга Ө. Энхтүвшин танаа

2013-6-18
0
ЖИРГЭХ

/Ил захидал/

  bb  Миний нөхөр Ж.Мэндбаяр танай намын тухайн үеийн удирдлага, бодлого үйл ажиллагааг тууштай эсэргүүцэгч, шинэчлэл, шударга ёсыг тус намд бий болгохын төлөө тууштай тэмцэгч байсныг нь та бүхэн ой санамжид байгаа гэдэгт би итгэж байна.
   Түүнчлэн таны толгойлж асан шинэчлэлийн жигүүрийг эхнээс нь сэтгэл зүрхээрээ төдийгүй ил тодоор дэмжин “Намын энэ удаагийн бага хурлаар жигүүрийг албан ёсоор хүлээн хүлээн зөвшөөрөх ёстой. Жигүүрийн ард ямар масс хуримтлагдаад байгааг нам анзаарахгүй байж таарахгүй” гэж ярилцлага өгч байсан нь сонины шарласан хуудсанд үлдсэн нь бий. 2004 оны орон нутгийн сонгуульд оролцсон намынхаа мөрийн хөтөлбөрийг шүүмжлэн өөрийн хөтөлбөрийг боловсруулж бие даан нэрээ дэвшүүлэн, намаасаа нэр дэвшигч “Бишрэлт”-ийн Ундармаатай өрсөлдөн тун ихээр сандаргаж, өрсөлдөгчдөө бус зөвхөн намын “фон”-нд ялимгүй оноогоор ялагдахдаа миний нөхөр “сонгуульд өрсөлддөг муу арга барилыг танай нам ямар сайн эзэмшсэн”-ийг гайхан толгой сэгсэрч байсныг би санаж байна.
    Түүний эцэг нь С. Жудаг гэж танай намын “эсэргүү” гишүүн байсан ба хувьсгалтай зэрэгцэн ардчиллын талд баттай зогсож, амьдралынхаа 50 жилийг шударга ёсны төлөө тэмцэлд зориулсан буурал байсныг та төдийгүй олон улс төрчид мэднэ. Миний нөхөр ч гэсэн эцгийнхээ замналаар явсан. Хойшид ч даган ардчиллын талд зогсох байсан биз ээ.
    Хэрэг хэзээ ч хуучирдаггүй гэдэг. Ямартай ч танай нам төрийн эрхийг барьж байсан тэр хар он жилүүдэд “Глоб”-ын гэх хэргийг зохион, миний нөхрийг хууль бусаар баривчилж дуулиан дэгдээгээд араас нь “ХЗХ-дын гэх хэргүүд”-ийг коммунистууд бөөн бөөнөөр нь “илрүүлж”, баруун солгойгүй хомроголон баривчилж, дайчлан хурааж, зөв буруугүй яллан шоронд илгээснийг шүүн тунгаах цаг ойрхон байна. Уг хэргийн улмаас зөвхөн Ж. Мэндбаяр түүний ар гэр, үр хүүхэд нь төдийгүй мянга мянган жирийн иргэд хохирон үлдэж, өнөөг хүртэл зовж шаналсаар яваа бурууг танай нам хүлээх учиртай гэж би боддог.
    Миний нөхрийг баривчлан хорингуутаа төрийн тусгай албаныхан зодож, тамлан яргалж, тарчлаан зовоож тахир дутуу болгосон, шоронд илгээнгүүтээ хуулиар олгогдсон 9 эрхээс 7-г нь бүрэн ба бүрэн бусаар хязгаарласан, үлдээсэн хөрөнгийг нь хуваан эзэнгүйдүүлж, тонон дээрэмдэж, идэж завшин, үнэгүйдүүлэн гувчуулах замаар хохирол төлөх боломжийг нь бүрэн хаах аргаар хугацаанаасаа өмнө суллагдах эрх зүйн нөхцлийг нь бүрэн хязгаарлаад байгаа нь үнэн бөгөөд 10 жил яс суулгах замаар түүний сэтгэл санаа, бие махбодийг нь мохоох, болж өгвөл “мөхөөх” бодлогыг ШШГЕГ-ын удирдлагууд нь гардан удирдаж, хэрэгжүүлж байсан нь ч үнэн билээ. Танай намын эрх барьсан он жилүүдэд шүүх засаглал доройтож, хуулийг уландаа гишгэж, нугалаа завхарлыг бий болгон өөгшүүлж байсны хамгийн тод жишээ “Глоб”-ын гэх зохиомол хэрэг бөгөөд Монголын шилдэг хөвгүүдийг сорж сорчихоод хэдэн арван мянгаар нь нохой шиг бууддаг жишээ Түмэнгэрэл, харин амьдаар нь тамлан зовоож, яргалан зодож, дарамтлан тарчлаах аргаар бие сэтгэлийг нь мөнхийн дарамт өвчин зовиур, шаналгаанд байлгасаар гөлөг шиг золиослон хаядагийн тод жишээ нь Мэндбаяр. Миний нөхрийн төдийгүй ар гэр, ах дүүсийнх нь бүх хөрөнгийг хуу хомроголон хураах замаар овог омгоор нь давхар яллаж, амьдралыг минь туйлд нь хүртэл доройтуулсан зовлонг тоочоод баршгүй ээ.    Өчнөөн сар нөхрийнхөө хамт ганц худгийн өмхий харанхуй нүхэнд хоригдоод эцэст нь ялтай, төлбөртэй салж, өндөр настай суумгай эхийгээ түрээд, хэдэн балчир хүүхдүүдээ хөтлөөд луйварчин нэр зүүж шалдан нүцгэн үлдсэн миний бие танай намын энэ харгис залгамж чанарыг миний нөхрөөр дуусаасай, миний туулж өнгөрүүлсэн зовлонг хойшид олон эхчүүд, эхнэрүүд бүү үзээсэй хэмээн залбирч суудаг аа. Ямар ч байсан сайн цаг ирж миний нөхөрт бие сэтгэлд нь учруулдаг төрийн харгис дарамт арилсан.

    . Ямар ч байсан арван жилийн өмнө миний нөхөртэй хамт шударга ёсыг ярьж байсан Та намынхаа дарга болж, миний нөхрийн үзэл бодлоо нэгтгэж байсан жигүүр нь намынхаа толгойд гарч, арваад жилийн өмнө миний нөхрөөс санхүүгийн дэмжлэг хүсч, авч байсан нөхдүүд өдгөө өсч өндийн тус намын хөрөнгөлөг, нөлөөтэй, шилдэг боловсон хүчнүүд болсон төдийгүй УИХ-ын гишүүний сэнтийд хүрчээ. МАХН  буюу одоогийн МАН-ын хамгийн хүнд үе болох 1991 онд тус намд бүтэн сарын цалингаа хандивлан элсч байсан миний нөхөр Ж. Мэндбаяр нь танай намын удирдлагуудын хүсэлтээр 1992 онд томоохон арга хэмжээг нь санхүүжүүлж байсан, 2004 оны УИХ-ын сонгуулийн зардалд багагүй мөнгө хандивлаж байсан, тус намын гишүүн Сарангэрэлийн хүсэлтээр, өнөөдөр танай намын том дуу хоолой болсон ТВ5-ыг ангаахай байхад нь аманд нь ахиухан хоол хийж өгч байсан, Хүрэлсүх, Содбаатар нарын хүсэлтээр АСЗХ-ны 2005 оны томоохон арга хэмжээнд санхүүгийн дэмжлэг үзүүлж байсныг та бүхэн мартчихсан байх учиргүй билээ.

    Танай нам төрийн толгойд байх үед “Глоб”-ын хөрөнгөөр хэн хэрхэн тоглосныг энэ засаг шалгаж байгаа. Харин Ж. Мэндбаярыг хэлмэгдүүлсэн асуудлыг сөхөн шалгаж, үнэн мөнийг тогтооход таны болон танай намын зүгээс дорвитой идэвхи, санаачлага гаргана гэдэгт би итгэж байна. Түүнчлэн луйварчны эхнэр, хамтран залилагч нэртэй үлдсэн надад ажил төрөл ч олдохгүй, бид өнөөдөр ядуу өрх гэсэн гэрчилгээ гардан, өөрийн гэсэн орох орон ч үгүй зовлонгийн далайд сэлж явааг та мэдэхгүй байгаа байх л даа. Бидэнд одоо намын зүгээс санхүүгийн бодит дэмжлэг үзүүлхийг хүсэе.
Агтны хариу жилдээ гэдэг дээ.

“Глоб кредит” ХЗХ-ны дарга, “Глоб интернэшнл групп”-ийн захирал асан Жудагийн Мэндбаярын гэргий М. Цэцэгмаа

Холбоо барих утас: 9917-5544
Жич: Таны туслахад уг захидлаа гарт нь өгөөд 10 гаруй хонолоо. Танд эс хүрсэн гэж үзээд хэвлэлээр хүргүүлж байгааг минь болгооно гэдэгт найдая.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (9)

  • hh (1.254.112.209)
    yum uchirtai bolsoon amid baival uchir ni oldono MAN-ii ye bish MAN-iihan 7 sariin 1 nd olon hyn alsiishyy dee
    2013 оны 06 сарын 19 | Хариулах
  • zochin (182.160.6.136)
    mendbayriin dvvd ni nileen horongo baidag yum bilee ter bol hvmvvsiin nuugdsan horongo baih daa
    2013 оны 06 сарын 19 | Хариулах
  • Хохирогч (122.201.18.134)
    Битгий улс тержуул. Ечнеен улсын менгийг урэн таран хийчихээд хохирогч биднийг хун гэж узэхгуй ямар ихэмсэг зан гаргаж байснаа битгий март. Юун санхуугийн дэмжлэг, нуусан менгее гаргаач. Бид менгее алдчихаад ядраагуй хэрэг уу? Хумуусийн хохирлыг бурэн барагдуулаач.
    2013 оны 06 сарын 18 | Хариулах
  • Уншигч (122.201.18.27)
    Чи нехертэйгээ нийлээд олон зуун хумуусийн менгеер тоглож тансаглаж байсан шуу дээ. Тэр олон хохирсон хумуусийг ечуухэн тедий еревдеж байсан уу? Нуусан менгее гаргаач.хумуусийн хохирлыг барагдуулчихаад дараа нь олон юм яриач.
    2013 оны 06 сарын 18 | Хариулах
    • hehe
      chi enkhtyvshin yy
      2013 оны 06 сарын 18
  • ИРГЭН (49.0.137.21)
    ХАДГАЛАМЖ ЗЭЭЛИЙН ХОРШООДООС ЗАРИМ НЬ ХЭВИЙН АЖИЛЛАЖ БАЙХАД НЬ АЛБААР ЭЗЭДИЙГ НЬ ХОРЬЖ ЗОРИУД ДАМПУУРУУЛСАН ЮМ БАЙНА ЛЭЭ ШҮҮ ТҮҮНИЙ НЭГ НЬ ЭНЭ МЭНДБАЯРИЙНХ БАЙСАНДАА ГЭЖ ОЙЛГОЖ БОЛОХ ЮМ
    2013 оны 06 сарын 18 | Хариулах
    • hh
      tiim yum bna
      2013 оны 06 сарын 18
  • hh (1.254.112.209)
    Агтны хариу жилдээ гэдэг дээ.
    2013 оны 06 сарын 18 | Хариулах
  • Зочин (103.17.109.131)
    pooh sonin yum aa. humuus eniig unshaaguim baih daa. yagaad neg ch setgegdel baihgui bgaam bol? ter tumengerel-g lav sain zaluu bsan gedgiim bna lee. aluulsan badrah bil uu. ter ch mundag tolgoi bsiim bna lee shdee. Hadgalamj zeeliin horshoodiin hergiin unen ni ilchlegdeeesei.
    2013 оны 06 сарын 18 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    11 цаг 7 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    11 цаг 17 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    11 цаг 56 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    12 цаг 8 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    12 цаг 23 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    12 цаг 30 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    12 цаг 59 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК