Цагдаагийн байгууллагад одоогоор Монгол Улсын ерөнхийлөгчийн
сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой нийт 75 гомдол, мэдээлэл ирснээс 7
гомдол, мэдээллийг шүүхэд шилжүүлж, 12 гомдол, мэдээлэлд эрүүгийн хэрэг
үүсгэхээс татгалзсан байна.

Цагдаагийн байгууллагад одоогоор Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой нийт 75 гомдол, мэдээлэл ирснээс 7 гомдол, мэдээллийг шүүхэд шилжүүлж, 12 гомдол, мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан байна. Мөн 16 гомдол, саналд Захиргааны хариуцлагын тухай хуулиар торгосон 1, хөөн хэлэлцэх гомдол мэдээллийг шалган шийдвэрлэжээ. Тиймээс одоогоор 31 гомдол, мэдээллийг шалгаж байгаа аж. Цагдаагийн байгууллага нь сонгуулийн хууль болон Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, Монгол Улсын цагдаагийн байгууллагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасны дагуу хууль зөрчин иргэдэд буруу мэдээлэл, сурталчилгаа явуулснаар нийгмийн хэв журам зөрчигдөн, нийтийг хамарсан эмх замбараагүй байдал үүсэхээс урьдчилан сэргийлэн хууль зөрчсөн үйлдлээ нэн даруй зогсоож, хуулийг хүндэтгэн сахиж биелүүлэхийг анхааруулж байна.
Д.Ундрах /24tsag.mn/