зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Айлын хойморт аав л суудаг

2013-6-19
0
ЖИРГЭХ

 bat-erdene2  Би Аваргаа дэмжинэ ээ. Энэ бол миний эрх чөлөө. Эрх чөлөөт Монгол Улсын иргэний хувиар эдэлж буй эрх минь. Миний болон бусдын эрхэнд хэн ч халдахгүй байгаасай гэж би хүсдэг. Сүүлийн үед Ардчилсан Намыг, энэ намаас нэр дэвшигч хэн нэгнийг дэмжихээс татгалзсан л бол ардын дайснаар өргөмжлөх гээд байдаг, хараан зүхэж гутаан доромжлохыг урьтал болгодог хэсэг бүлэг бий болсон. Тиймээс үүнийг сануулж байгаа юм.

   Ардчиллыг анхнаас нь дэмжиж, Залуу уран бүтээлчдийн улсын зөвлөлгөөний үеэр Дарь.Сүхээгийн захыг мушгиж, нутгийн ах Сосорбарамыг бусдаас өмөөрч, Ардчилсан холбоог Дарханд байгуулалцаж, ардчиллын үйл хэрэгт хувь нэмрээ оруулж явсан мөрүүд миний намтарт бий. Өнөөдөр Б.БатЭрдэнийг дэмжлээ гээд энэ гэгээн сайхан хуудсандаа бэх дусаачихна чинээ бодохгүй байна. Яагаад гэвэл ардчилал гэдэг бол нэг намын, нэг хэсэг хүний өмч биш. Энэ бол Монголын ард түмний, миний ч, чиний ч өмч. Танд Н.Удвалыг, эсвэл Ц.Элбэгдоржийг дэмжих ямар нэгэн шалтгаан байж таарна. Надад ч Бадмаанямбуугийн Бат-Эрдэнийн төлөө саналаа өгөх шалтгаан бий.

   Өмнөх Ерөнхийлөгчийн сонгуулиар би Ц.Элбэгдоржийг дэмжиж саналаа өгсөн. Түүний өрсөлдөгч Н.Энхбаярын гар авлига, албан тушаалын хэнээ, хагарал, талцал, хөрөнгө мөнгө, хөөсөн магтаал гээд эвгүй орооцолдсон утас бүхний учгийг гогцоолдож байгааг мэдэрсний учир дэмжээгүй. Ардчиллын туг нь болж, амь насаа дэнчин тавин байж ардчилсан хувьсгалыг эхлүүлж, үзэл бодолдоо үнэнч тууштай, үзэх ном, сурах эрдмээр өөрийгөө тэтгэж, үнэн үг хэлж, үйлс зорилгынхоо төлөө тэмцэж яваагийнх нь учир би Цахиагийн Элбэгдоржийг дэмжсэн юм.

   Одоо бол Б.Бат-Эрдэнийг дэмжинэ. Ц.Элбэгдорж монгол түмний, монгол төрийн биш, Ардчилсан Намын албан бус дарга харагдаад байгаад нь, авлигатай хийх тэмцлийг эхлүүлсэн нь үнэн ч алагчилж хандсанд нь, хэлсэн үгэндээ эзэн болохгүй хэтэрсэн авьяастай шоучны дүрийг бүтээгээд буйд нь эмзэглэхийн учир түүнд өгөх байсан саналаа татав.

   Монголчууд үнэнийг дэмждэг. Хүчгүйдсэнийг өрөвддөг. Бат-Эрдэнэ ямагт үнэнээрээ, байгаагаараа л байсан. Одоо ч тэр хэвээрээ л явна. Хүрэн дээлтэйгээ, хүчирхэг төрхөөрөө, хэнийг ч үл ялгах энгүүн сайхнаараа, хүмүүсийн хүндлэл хүрээлэл дунд Монголоороо хөндлөн гулд аялсаар байна. Түүнийг амьдаар нь харахыг азын од гийлээ гэж үздэг, гар барьчихвал хишиг буяны хийморь мориллоо хэмээн сүсэлдэг түмэн олон нь түүн рүү хошууран ханарсаар байна.

  Түүнд элдэв хуурай хоосон амлалт хэрэггүй. Санал авахын тулд худлаа ярьж хэзээнээсээ чадахгүй. Элбэгээ Ерөнхийлөгч ээжүүдийг хоёр жил гэрт нь ажил хийлгэхгүй суулгана, гэхдээ цалин өгнө, оюутнуудын 70 мянгыг 96 мянга болгоно, таваас дээш хүүхэдтэй өрхөд сар бүр 570 мянган төгрөг өгнө, хамгийн өндөр хувиар санал өгсөн сумыг “Жишиг сум” хөтөлбөрт хамруулна гэх мэтээр амлаж байна. Монгол Улсын Төсвийн тухай хуулиар баталгаажсан аймаг, орон нутаг дахь хөрөнгө оруулалтыг өөрөөсөө гаргаад хуваарилчихсан мэтээр сурталчилж байгаа. Өнгөрсөн хугацааны өөдтэй өнгөтэй болгоныг өөрийн духан дээр наачихсан яваа. Хүн рүүгээ хандсан, хөгжлийг баталгаажуулсан хууль болгон түүнийх гэнэ. Яг үнэндээ бол Ерөнхийлөгч маань таван хууль л санаачилсан юм билээ шүү дээ. Гэхдээ тэрнийхээ хоёрыг нь буцаагаад татчихсан байна лээ.

  Аварга маань Ардчилсан Намтай, Засгийн газартай, УИХ-тай, Ерөнхийлөгчийн Тамгын газартай, нэг намын гарт төвлөрсөн шүүх, прокурор, СЕХ-той, орон нутагт эзэн суусан “ардчилсан” Тамгын газруудтай, асар их хөрөнгө мөнгөтэй “барилдаж” байгаа. Сурталчилгааны самбараа л гэхэд АН хэд ч солив, хэчнээнийг ч ярайлгав даа. Аварга харин ганц удаа солих шиг боллоо.

  Ерөнхийлөгчийн сонгуульд хүчээ өгч, хувь нэмэр оруулж байгаагаа харуулахын тулд УИХ-ын гишүүд чуулганаа завсарлуулсан. БатЭрдэнийн төлөө хэд нь явж, Элбэгээгийн өмнө хэн нь гүйгээ бол? УИХ-ын дарга, Ерөнхий сайд хүртэл энэ гүйлтэд хөлсөө урсгаж байгаа.

  Нэр дэвшигчдийн ард байгаа хүмүүс гэсэн нэг хөгийн PR МАХН-аас явж байгаа. Яг үнэндээ Бат-Эрдэнийн ард намынх нь дарга Ө.Энхтүвшингээс өөр хэдэн хүн байгаа юм бол? Гэхдээ тэр араасаа түлхүүлж, гараасаа хөтлүүлдэг хүн биш. Өдий хүртэл туулж ирсэн зам нь өөрийнх нь л байсан. Бат-Эрдэнийн мөр баларшгүй тод. Хүн бүхэнд, монгол хүн бүрт танигддаг. Үнэний төлөө зорьсон улстөрчийн дүр нь ч гэгээтэй. Эх орноо, газар шороогоо, шударга үнэнийг л дээдэлсэн. Түүнийхээ төлөө тэмцсэн. Тэр албан тушаалын хойноос гүйсэн бол Ардын Намынхан Аваргадаа сайдын суудал өгвөл өгчих л байсан байлгүй. Эрх ашгийн элдэв сонирхлоор нэгдсэн бүлэглэл фракцад тэр нэгдсэнгүй. Ийм хүнийг эгнээндээ багтаачихвал бид хүчирхэг харагдана гэж тооцоолоод гуйлт хүсэлт дайсан л байлгүй.

  Тэр хоёр нүүр гаргадаггүй, нэг л Бат-Эрдэнэ байж чаддаг. Аварга ямар байсан, тэр хэвээрээ л үлдсэн. Өөр болсон нь бол түүний улстөрчийн зиндаанд дэвшсэнд л байгаа байх. Шударга улстөрч Монголын төрд хэд байгаа бол? Хуруу даран тоолбол нэг гарынхаас хэтрэхгүй дээ. Би харин Бат-Эрдэнийг шударга улстөрч гэж хэлж чадна. Дарга харж далбайдаг, далдын хонжоо мөрөөдөж бүлэглэдэг энэ цагийн улс төрд түүн шиг ямар нэгэн атгаг эрх ашигт хөтлөгдөлгүйгээр намын даргаа, Ерөнхий сайдаа огцруулах шаардлага тавьж чадах нь хэн бол?

  Авлигатай тэмцэх ажлыг нэлээд хударгаг үй, хүчирхийлж эхлүүлсэн хэдий ч энэ бол Элбэгдоржид ногдох гавьяа мөн. Гэхдээ Г.Батхүү юм уу, “Женко” Баттулга, магадгүй Э.Бат-Үүлийн нэр холбогдоод ороод ирвэл “бариад шалга” гээд хэлчих боломж Элбэгээд олдох болов уу. Би лав эргэлзэж байна. Харин Б.Бат- Эрдэнэ бол “барь, хорь” гэхгүй юмаа гэхэд “шалга” гээд хэлчихэж чадна гэдэгт би итгэж байна.

  Айлын хойморт аав л суудаг. Хойморт суудалтай аав ханхайж, дүнхийж байх ёстой. Түүнээс түшиг, нүнжиг үнэртэж байх учиртай. Ийм хүнийг төсөөлье гэвэл Бат-Эрдэнэ л харагдаад байгаа юм даа. Аав хэрвээ хүүхдүүддээ худлаа хэлчихдэг бол нөгөө сайхан нүнжиг нураад л унана. Нэгэнд нь болохоор “Миний хүү дан дээлтэй явсан нь дээр” гээд байх мөртлөө нөгөөд нь давхар дээл өмсүүлээд, зузаалаад байвал тэр аав биш. Монгол төрийн хойморт жудгийн дутал, нүнжгийн хомсдол нүүрлэж байгааг хүнээр хэлүүлэлтгүй бид бүгдээрээ мэднэ. Бат-Эрдэнэ шиг жудагтай, нүнжигтэй эр хүн хойморт суугаасай гэж би хүсэж байна. Энэ бол зөвхөн миний биш, монголчуудын хүсэл итгэл гэдэгт эргэлзэхгүй байна.

  Төрийн тэргүүн болох хүн ЗӨВ ХҮН байх ёстой. “Зөв хүн” гэсэн хэлц монгол хэлэнд бий. Худлаа ярьдаггүй, хулгай хийдэггүй, ёс жудагтай, нэр нөлөөтэй, түшиг нүнжигтэй хүнийг ийн хэлдэг. Монгол төрийн хойморт суух Ерөнхийлөгч хүнд энэ мэт олон шалгуур тавьж болно оо. Чухлаа хүрвэл размер ч чухал. Ангела Меркелийн суган дор үзэгдэх, арван таван үе өрсөн тавгийн идээний араас цухуйхгүй байх нэг их сайхан харагдахгүй л байсан шүү, үнэнийг хэлэхэд. Гэхдээ энэ бол хамгийн чухал нь биш. Монголын улс төрд ёс зүй алдарч, Монгол төрөөс жудаг алсарсаар байгааг нөхөх нь л хамгийн чухал болоод байна, энэ цаг үед.

  Бат-Эрдэнэ аварга шиг “Миний нэр цэвэр. Гар цэвэр. Сэтгэл цэвэр” гээд шууд хэлчих аавын хүү Төрийн хойморт хэд байгаа вэ? Яагаад Элбэгээ хэлж чадахгүй байгаа юм. Бохирдсон, хиртсэн энэ заваан улс төрөөс чинь ард түмэн цээрлээд, цэвэр эрүүлийг хүсэмжлээд байна шүү дээ. “Цэвэр” гэдэг улс төрийн ухагдахуун хиртэй, тоостой гарын тухай ойлголт биш. Авах идэхийн шуналдаа хөтлөгдөөгүй, албан тушаалын наймаа хийгээгүй, авлига хээл хахуулиар амь, албаа ашиглаагүй хүнийг “Нэр цэвэр, гар цэвэр хүн” гэж монголчууд, Монголын улс төр тодорхойлдог юм. Сэтгэл нь ариуссан хүн гэж Аваргыг хэлэхгүй бол хэнийг хэлэх юм бэ? Тэр шүтдэг шашинтай, гэхдээ мухар сохор биш, зүрхэн дотроосоо бясалгасан шүтлэгтэй хүн гэдгийг мэдэх нэг нь мэднэ дээ.

  “Цэвэр цус”-ны тухай тэр нэг ч үг хэлээгүй. Хэлэх ч үгүй. Аваргад хайртай нэг залуу сэтгүүлчийн бичээд, блогтоо тавьсан нийтлэлийг АН айхтар муухай ашигласан нь бол харин үнэн. Харин ч өөр цусны тухай сэдвийг Элбэгээ Ерөнхийлөгч жиргээчидтэй уулзахдаа өөрөө хөндчих шиг болно лээ. Бат-Эрдэнэ, Элбэгээ, Удвал гурвын хэнийг ч монгол биш гэж хэлэх цөсгүй, цусгүй хүн Монголд байхгүй. Гурвууланг нь бид мэднэ. Ялангуяа хоёр эрийг. Энэ сонгуулиар Нацагийн Удвалыг монголчууд тун сайн таньж авах шиг боллоо. Бүсгүй хүний нимгэн биед даагдамгүй хатуу хөтүүг үзэж, хатуужин тэсвэрлэж, урагшлан тэмцэж, өөрийн гэсэн зам мөрийг сийлэн үлдээсэн энэ сайхан эмэгтэйг Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш монголчууд хамгийн сайнаар хайрлана гэдэгт эргэлзэхгүй байна.

   Аваргыг жижигхээн болгож харагдуулах гэсэн элдэв л юм явж байна. “Тэр бол бөх” гэв. Барилдаж байсных нь төлөө хэн нэгнийг баалах хэрэг юун. Бөх хүн улс төрд хэрэггүй гэвэл бөх болсон заяандаа гомдож суух юм уу. Бөх хэрэггүй гэсэн хэрнээ яагаад АНынхан бөхчүүдийг дуудан намдаа элсүүлж, бөхчүүдээр нүүрээ болгож, айл аймгаар хэсээд байгаа юм бэ. “Тэр намдаа хэн юм бэ” гэсэн басамжилсан тохуурхал илгээгдлээ. Намдаа хэн нэгэн буюу дарга, сайд байсан хүмүүсийг л бид Ерөнхийлөгчөөр сонгосоор иржээ. Тэр нь бидний алдаа болж. Яагаад гэвэл намдаа дарга байсан хүн Ерөнхийлөгч болоод яах аргагүй намдаа татагддаг юм байна. Ард нь ард түмэн адуун доторх алаг нь болж үлддэг биш гэж үү? Бат-Эрдэнэ бол намдаа дарга байгаагүй, жирийн гишүүн нь, чухамдаа бол эгэл ард нь байсан учраас Ерөнхийлөгчид хамгийн сайн тохирох хүн мөн.

  Хуульд заасан хугацаа дуусахтай зэрэгцүүлэн рейтинг гээч зохиол энд тэндгүй хөврөв. Элбэгдорж 70 хувиар ялна гэв. 54 хувиар Ерөнхийлөгч болно гэлээ. Иймэрхүү судалгаа өдий төдий байна. Миний олж үзсэн судалгааны дүн яагаад бусдынхаас өөр байгаа юм. Дүн нь яг эсрэгээрээ л харагдсан. PR-ын акц хийж болдог юмаа гэхэд эргэж харах нүүртэй үлдсэн нь хэн хэндээ өлзийтэй дээ.

  Бат-Эрдэнэ бол монголчуудын жинхэнээсээ монгол гэж харагддаг магадгүй цорын ганц илэрхийлэл байж мэдэх монгол наадмын, үндэсний бөхийн дэвжээнд хамгийн олон удаа түрүүлж, гайхалтай шинэ дээд амжилт тогтоож, монгол хүн бүрийн сэтгэлийн хойморт залагдсан хүн. Монгол наадам, үндэсний бөх минь цагийн шуурганд битгий сэвтчихээсэй гэж боддог хүмүүс түүнээс эш татах дуртай. Монгол бөхөд цаг бусаар бий болсон найраа, буулт, мөнгө төгрөгөөр даваа үнэлэх энэ тэрд хутгалдаагүй нь түүнийг хүндлэх шалтгаан гарцаагүй мөн.

  Тэр нэгэн жилийн наадмаар улсын заан цолтой байсан Баянмөнхийн Гантогтоход элэг бүсээ тайлаад өгчихөд нь дээр доргүй л шуугисан. Гэхдээ “яагаад” хэмээн гайхсанаас биш, “Аварга гэж нэг хөгийн амьтан” гэж хэн ч хэлээгүй. Хожим нь учир шалтгааныг өөрийнх нь амнаас сонсоод түүнийг аргагүй л АВАРГА УХААН-тай хүн юм байна гэж зөвшөөрсөн. Бөхийн жудаг гэж үүнийг хэлдэг.

  Улсын арслан Д.Мөнх-Эрдэнэтэй наадмын үзүүр түрүүнд таван удаа үлдэхдээ “Аварга болог дээ, хөөрхий. Өгчихдөг юм бил үү” гэсэн бодол орж ирсэн байж таараа. Гэхдээ тэр бууж өгөөгүй. Ингэснийх нь төлөө Мөнх-Эрдэнэ арслан жаахан гомдонгуй үлдсэн байж болох ч монгол бөх хожсон. Бат-Эрдэнэ аваргаараа үлдэж чадсан. Аваргууд нэрээ, нүүрээ сонгуульд худалдаж байхыг харах таагүй байна. Харин жинхэнэ аварга Монголд ганцхан байдгийг олж мэдсэндээ олзуурхаж байна.

   Монгол эр хүнд байх учиртай хамгийн сайхан шинжүүдийг шингээснийх нь төлөө, монгол төрд дутагдаж буй бүхнийг нөхөж чадна гэж итгэсний учир би түүнийг дэмжиж байгаа юм. Ахас ихсээ, төр засгаа, бурхан шүтээнээ, хүмүүсийг дээдлэх жишгийг би Аваргаас л олж хардаг. Тийм ч учраас хоймортоо АВАРГА УХААН-тай, аав түшигтэй энэ хүнийг суугаасай гэж хүсэж байна.

С.Батбаатар
0
ЖИРГЭХ
Санал болгох
LIKE-аар дэмжсэн 194 823 залууст баярлалаа
Б.Бат-Эрдэнийн сонгуулийн сурталчилгааны хаалт болно
”Like”-ийн залуус хаалтын үйл ажиллагаанд оролцлоо
Сүхийн талбайд 110 мянган хүн цуглаж Ардчилсан Ерөнхийлөгчөө дэмжлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (17)

  • Зочин (112.217.228.212)
    МАХН-ын үед ямар байлаа нийгэм хүмүүсийн амьдрал, одоо ямар болж байна, бодоод ухаантай хүн бол зөвийг тунгааж зөвийг сонгон.. Элбэгээг дэмжиж байна..
    2013 оны 06 сарын 19 | Хариулах
  • зочин (203.194.114.254)
    Амьдрал баргар байна ажил олдохгүй ядарч байна хэрвээ МАНАН олигтой байсан бол бид ядрахгүй байсан одоо МАХН-д өгөх нь зүйтэй бас дээр нь эмэгтэй хүн дэвшиж байгаад талархаж байгаа шүү
    2013 оны 06 сарын 19 | Хариулах
  • Зочин (122.201.28.4)
    Аврага ч яах вэ, ард нь байгаа Энхтүвшин тэргүүд \”жинхэнэ эзэд\” нь бүдүүн бөх хүнийг буруу хөглөөд байна шүү дээ --- Бөхөө хайрладаг Монгол хүмүүсийн сэтгэл дээр дөрөөлж, Сонгуульд ялуулаад араас нь Залах гээд байна --- үүнийг Мэдээлэлтэй хэнбугай ч мэдэж байгаа шүү дээ
    2013 оны 06 сарын 19 | Хариулах
  • Зочин (122.201.28.4)
    Аврага ч яах вэ, ард нь байгаа Энхтүвшин тэргүүд \”жинхэнэ эзэд\” нь бүдүүн бөх хүнийг буруу хөглөөд байна шүү дээ --- Бөхөө хайрладаг Монгол хүмүүсийн сэтгэл дээр дөрөөлж, Сонгуульд ялуулаад араас нь Залах гээд байна --- үүнийг Мэдээлэлтэй хэнбугай ч мэдэж байгаа шүү дээ
    2013 оны 06 сарын 19 | Хариулах
  • Зочин (182.160.15.139)
    авилгатай хийх тэмцэлд элбэгдорж ухаан гаргаад байна өш хонзон гаргаад байна уу? аварга маань алагчлалгүйгээр авилгачдыг хага шиднэ дээ. АВАРГАА ДЭМЖИНЭЭ.
    2013 оны 06 сарын 19 | Хариулах
  • ХӨЛС ХЭЦҮҮ ХЭЦҮҮ! хэ хэ хэ (202.179.27.97)
    НЭР ДЭВШИГЧДИЙН ХАЛЗ МЭТГЭЛЦЭЭНД АВАРГАД САНДАРЧ ХӨЛСӨӨ АРЧИХАД НЬ ЗОРИУЛАН АХИУХАН АЛЧУУР ЦААС БЭЛДЭЖ ӨГӨӨРЭЙ ДЭЭ ГЭДГИЙГ ТАНАЙ МАН-ГАЙСАН НӨХДҮҮДЭД ДУУЛГАХ ЮМ ХУНА ХА ХА ХА . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . ЯРЬДАГГҮЙ, ХИЙДЭГГҮЙ ХҮН ЦЭЭЖИЛСЭН ҮГЭЭ САНАХ ГЭХДЭЭ ХӨГЛӨХ НЬ АРГАГҮЙ АРГАГҮЙ! . . . . . . . . . . . . . . . ОЛНЫ ӨМНӨ ХӨЛСӨӨ ЦУВУУЛАХ Ч ХЭЦҮҮ ШҮҮ! ХЭЦҮҮ! ХЭ ХЭ ХЭ
    2013 оны 06 сарын 19 | Хариулах
  • Зочин (210.101.131.232)
    Авилгалтай хийх барилдаанд бяр биш ухаан хэрэгтэй шүү дээ. Аварга маань арай л хүчрэхгүй боловуу? Авилгалтай нэгийгээ үзэлцэж нэхий дээлээ уралцаж, унахдаа унаж, давахдаа давж явсан туршлагатай сайн бөхдөө даатгамаар байна энэ ажлыг.. Элбэгээг дэмжинэ ээ
    2013 оны 06 сарын 19 | Хариулах
  • Зочин (114.160.116.158)
    MAN iihan arai l heterhii yumaa. dandaa huniig biology talaas hardag. tarhia hugjuulmer gj ta hediig l haraay daa
    2013 оны 06 сарын 19 | Хариулах
  • hahahaha (114.160.116.158)
    Түүнийг амьдаар нь харахыг азын од гийлээ гэж үздэг, гар барьчихвал хишиг буяны хийморь мориллоо хэмээн сүсэлдэг түмэн олон нь түүн рүү хошууран ханарсаар байна.
    2013 оны 06 сарын 19 | Хариулах
  • ххх (1.162.87.8)
    Энэ аварга 2006 oni tsagaan sariin barildaaniig yaj bantan bolgoj buhin urguund tsuglasan 3000 uzegch zuragtaa uzej suusan buh mongolchuudiig yaj doromjilloo. jaahan barimjaatai yum bichij bgaach.
    2013 оны 06 сарын 19 | Хариулах
  • batbaatart (103.9.90.37)
    ooroo ih teneg garchig ugchee, aavgui huuhduud, urh tolgoilson tumen emegteichuud baina chin mongold. tedniig doromjilj baigaa yum uu? Dur esgesen aav hend ch hereggui. Aavgui ucsch baigaa huuhduud, nuhor ni endsen, hayasan emegteichuud hun bish uu? Ail bish uu? Iim muuhai, ene buhiin heldegeer judaggui baij bolohgui. Odoo mongolchuudiig bur unchin uroosnoor ni huvaahuu? Baruun zuun, udam garvalaar ni hagalj hayachihaad, oor hagalj butargah yu baina geed mongol huuhdiin setgel ruu, mongol ailiin golomt ruu shagaina uu? Heden huuhed, heden urh aavgui baigaa ve, bodood uzeech. hoit etseg tsarailsan baterdeniig hezee ch songohgui. gehdee ene minii l songolt. ter ni hamaagui, bol ni mongol hunii chanaryg bitgii doroituulaach ene baliar PR-aaraa
    2013 оны 06 сарын 19 | Хариулах
  • Íàäàä ÷ áàñ Ö. Ýëáýãäîðæèéã äýìæèõ ýðõ áèé (202.179.11.70)
    Òýð áýëòãýãäñýí æèíõýíý óëñ òºðèéí àâàðãà ãýæ áîääîã. Óëñ òºðººð áàðèëäàõ, áºõººð áàðèëäàõ õî¸ðûí õîîðîíä òýíãýð ãàçàð øèã ÿëãàà áèé. Áèåèéí õ¿÷ýýð áèø óõààíû õ¿÷ýýð óäèðäóóëìààð áàéíà.
    2013 оны 06 сарын 19 | Хариулах
  • Зочин (92.46.119.60)
    Аваргын сурталчилгааг үзээд өрөвдсөн. Жаахан хүүхэд шиг юм банйа лээ. Энэ хүн яана даа хөөрхий юу л хйих бол доо гэж бодсон шүү
    2013 оны 06 сарын 19 | Хариулах
  • ЭЛБЭГДОРЖ ИЛҮҮ "ТОМ ААВ" ШҮҮ! ХЭ ХЭ ХЭ (202.179.27.97)
    ЭЛБЭГДОРЖ "ААВ" БИШ ЮМ БАЙХ ДАА? ХЭ ХЭ ХЭ . . . . . . . . . . . ӨӨРИЙН, ХҮНИЙ НИЙЛСЭН ОЛОН ХҮҮХДҮҮДИЙГ ХҮНИЙ ЗЭРЭГТ, МОНГОЛЫН АРД ТҮМНИЙГ АРДЧИЛЛЫН ДӨРӨӨНД ХҮРГЭСЭН ЖИЖИГ БИЕТЭЙ Ч УХААНЫ БЭЛЧЭЭР НЬ ДЭЛХИЙД ЭЛБЭГ ХҮН ЧИНЬ ААВ БИШ БАЙХ НЬ УУ? . . . . . . . . . . МАН-ГАРТАЖ ӨГӨХ ЮМ АА ХЭ ХЭ ХЭ
    2013 оны 06 сарын 19 | Хариулах
  • БҮГДЭЭРЭЭ "ААВ"-ТАЙГАА ЦУГ УНТАХ УУ? . . . ХЭ ХЭ (202.179.27.97)
    ШИНЭ УИХ, ШИНЭЧЛЭЛИЙН ЗАСГИЙН ГАЗРЫГ ЭЭЛЖ ДАРААЛАН, БАРУУН СОЛГОЙГҮЙ "АВЧ ШИДЛЭЭД Л, ХЭЛДЭГ Ч, ХЭЛСНЭЭ ХИЙДЭГ Ч ХҮН БОЛОХ ГЭХДЭЭ МАНГАР ШУНАЛТАЙ АВИЛГАЧДЫГ СУЛЛААД Л, ӨӨГШҮҮЛЭЭД Л, "ХЭЛМЭГДЛЭЭС" НЬ АВРААД Л, ШИНЭЧЛЭГЧ ЗАСГИЙГ ОГЦРУУЛААД Л, АЖИЛ ТОГТВОРТОЙ ХИЙЛГЭХГҮЙ СУНЖИРЧ УЯЖ ХӨШИЛДӨЖ "БАРИЛДААД" Л, АРДУУД ХҮЛЭЭГЭЭД Л, ЭВШЭЭГЭЭД Л, ХАЙРАН ЦАГ, НАС ЯВААД Л..." . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . БӨХИЙН ДЭВЖЭЭ БОЛГОСОН УЛС ТӨРӨӨС ХӨЛС, АВИЛГЫН ХИР ҮНЭРТЭЖ "ШӨНӨ ДӨЛ БОЛТОЛ УЯАТАЙ, БӨХ СОНИРХОГЧ МАН-ГАРУУДЫН УУХАЙН ТҮРЛЭГТЭЙ" УЙТАЙ, УЙТГАРТАЙ, ЛАЙТАЙ, УНТАА БОЛГОХ ЯНЗТАЙ ШҮҮ ЭНЭ МАН ГАРУУД ХЭ ХЭ ХЭ . . . . . . . . . . . . . . . БҮГДЭЭРЭЭ "ААВ"-ТАЙГАА ЦУГ УНТАХ УУ? . . . . . . . . . . . . . . . . ЭСВЭЛ ЭЛБЭГДОРЖ ЕРӨНХИЙЛӨГЧИЙНХӨӨ ХАМТААР ХӨГЖИЛ ӨӨД НҮҮХ ҮҮ!
    2013 оны 06 сарын 19 | Хариулах
  • Зочин (103.11.192.34)
    bayar hurgeye zaaval eronhilogch bolno shu
    2013 оны 06 сарын 19 | Хариулах
    • hahahha, seruun zuud, iim hoit etseg tsarailsan hun mongoliin min sentiid zalarna, mongol tumniig udirdana gej baihgui ee
      2013 оны 06 сарын 19
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    8 цаг 48 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    8 цаг 58 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    9 цаг 37 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    9 цаг 49 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    10 цаг 4 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    10 цаг 12 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    10 цаг 40 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК