Татар хамтлагийнхан “Нөлөөллөөс дээгүүрт” аяны талаар мэдээлэл хийлээ.
Тэд энэ жил гуравдах удаагийн бие даасан тоглолтоо ирэх сарын тавны өдөр
10 насны төрсөн өдрийн тоглолтыг хийхээр болжээ.

Татар хамтлагийнхан “Нөлөөллөөс дээгүүрт” аяны талаар мэдээлэл хийлээ. Тэд энэ жил гуравдах удаагийн бие даасан тоглолтоо хийх бөгөөд ирэх сарын тавны өдөр 10 насны төрсөн өдрийн тоглолтыг хийхээр болжээ. Тус тоглолт UB паласын Open air-т болох юм байна. Мөн тэд “Төрсөн өдөр”-өө тохиолдуулан фэнүүддээ зориулж шинэхэн уран бүтээлийнхээ дээжсээс нэгтгээд “Нөлөөллөөс дээгүүрт” цомгоо гаргаад байгаа бөгөөд 10 жийлийнхээ ойн хүрээнд “Нөлөөллөөс дээгүүрт” сэдэвт залуучуудаа уриалсан архины эсрэг аян хэрэгжүүлэх гэж байна. Одоогийн байдлаар тэдний фен клуб 20 мянган гишүүнтэй болоод байгаа бөгөөд шинээр элссэн гишүүн болгонд гишүүний карт өгч байгаа гэв. Энэхүү картаар Скайтел группын залуусын бренд болох D20-ийн дугаарыг 1000 төгрөгөөр авах боломжтой аж.