Гавьяат жүжигчин С.Батсүх АНУ-д ажиллаж амьдарч байгаа Монголчуудыг
оролцуулсан "Гишгэсэн мөр" нэртэй баримтат кино бүтээж байгаа юм байна

Гавьяат жүжигчин С.Батсүх АНУ-д ажиллаж амьдарч байгаа Монголчуудыг оролцуулсан "Гишгэсэн мөр" нэртэй баримтат кино бүтээж байгаа юм байна. Дуучин маань өөрийн урын санд буй аав, ээж, эх орон, уул усны тухай дуунуудын клипэнд нутаг нэгтнүүд нь тоглож, ажил, амьдараа хуваалцсаныг дүрсжүүлж баримтат кино бүтээж байгаа аж. Тэрбээр "Очирваань уул" уран бүтээлчдийн холбооныхонтойгоо хамтран саяхан АНУ-ын баруун эргийн хотуудаар аялж, тэнд суугаа монголчуудаа оролцуулсан баримтат киноны зургаа авсан бол удахгүй зүүн эргийн хотуудад очиж, нутаг нэгтнүүдтэйгээ уулзан, уран бүтээлээ үргэлжлүүлэх гэнэ. Мөн шинэ дуунуудаасаа бүрдсэн "Өөртэйгөө ярилцахуй" нэртэй шинэ цомгоо удахгүй хэвлэлтэнд өгөх юм байна.
Д.Ундрах /24tsag.mn/