Улаанбаатар
Өнөөдөр / 2026.02.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Нямбаяр: Шинжлэх ухааны №1 хүрээлэнд төрийн далбаагаа мандууллаа

2011-11-29
0
ЖИРГЭХ
Ерөнхийлөгчийн нэрэмжит 2011 оны шилдэг залуу эрдэм шинжилгээний ажилтан, судлаач шагналыг Японы Чиба үндэсний их сургуулийн дархлаа судлалын тэнхимийн багш, доктор Д.Нямбаяр хүртлээ. Тэрбээр "NКТ эсийн хөгжил, түүний механизм" сэдэвт бүтээлээрээ сэрээ булчирхайд явагдах лимфоцитын ялгарал, СD4, СD8 давхар сөрөг NKT эсийн идэвхжих зүй тогтол болон хорт хавдрыг эмчлэхэд чухал ач холбогдолтой NKT эсийн үүсгэгч эсийг тогтоосон нээлт хийж эх орныхоо нэрийг дэлхийд мандуулсан юм.

   “Riken” дархлаа судлалын шинжлэх ухааны төвийн эрдэмтэн, Японы Чиба Үндэсний их сургуулийн Дархлаа судлалын тэнхимийн багш, доктор Д.Нямбаяртай ярилцлаа.

-2011 оны шилдэг залуу эрдэм шинжилгээний ажилтан, судлаач шагнал хүртсэнд баяр хүргэе. Өөрийгөө танилцуулаач?
-Баярлалаа. Монгол Улсдаа үнэлүүлж, шагнуулсан маань нэр төрийн хэрэг. Шагнал авах гэж байгаагаа дуулаад маргааш нь шууд нисч ирсэн.
   Ерөнхийлөгчийн нэрэмжит 2011 оны шилдэг залуу эрдэм шинжилгээний ажилтан, судлаач шагналыг Японы Чиба үндэсний их сургуулийн дархлаа судлалын тэнхимийн багш, доктор Д.Нямбаяр хүртлээ. Тэрбээр "NКТ эсийн хөгжил, түүний механизм" сэдэвт бүтээлээрээ сэрээ булчирхайд явагдах лимфоцитын ялгарал, СD4, СD8 давхар сөрөг NKT эсийн идэвхжих зүй тогтол болон хорт хавдрыг эмчлэхэд чухал ач холбогдолтой NKT эсийн үүсгэгч эсийг тогтоосон нээлт хийж эх орныхоо нэрийг дэлхийд мандуулсан юм.

   “Riken” дархлаа судлалын шинжлэх ухааны төвийн эрдэмтэн, Японы Чиба Үндэсний их сургуулийн Дархлаа судлалын тэнхимийн багш, доктор Д.Нямбаяртай ярилцлаа.

-2011 оны шилдэг залуу эрдэм шинжилгээний ажилтан, судлаач шагнал хүртсэнд баяр хүргэе. Өөрийгөө танилцуулаач?
-Баярлалаа. Монгол Улсдаа үнэлүүлж, шагнуулсан маань нэр төрийн хэрэг. Шагнал авах гэж байгаагаа дуулаад маргааш нь шууд нисч ирсэн.

Би 2001 онд Анагаах ухааны их сургуулийг эмч мэргэжлээр төгсөөд Японы Хокайдогийн их сургуулийн докторантурт элсэн ороод 2006 онд доктор зэргээ хамгаалсан. Түүнээс хойш шинжлэх ухааны №1 хүрээлэн, Японы Ёкохомо хотын "Riken"-ийн харшил дархлаа судлалын төвд эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж байна. 2008 оноос Чиба Үндэсний их сургуулийн дархлаа судлалын тэнхимийн багш гэсэн давхар алба хашиж байна. Орос, англи, япон, герман хэлтэй.

-Шагнал авсан, судалж буй сэдэв тань энгийн бус санагдлаа?
-Ерөнхийлөгчийн нэрэмжит залуу эрдэмтдийн шагналыг NKT эсийн хөгжил, зүй тогтол сэрээ булчирхай дахь хөгжлийн үүдэл эсийг нээсэн бүтээлээрээ авлаа. Миний судалж байгаа NКТ эс ямар замаар хөгждөг вэ гэдэг дээр дэлхийн эрдэмтэд маргаантай байгаа. Бидний боловсруулсан шинэ онолд NКТ эсийг жирийн Т эсээс өөр замаар буюу маш эрт хөгждөг гэдгийг илрүүлсэнд гол ач холбогдол нь байгаа юм. NKТ эсийн хөгжлийн зүй тогтлыг сайн тогтоосноор ирээдүйд энэ эсийг ашиглаж клиникийн төрөл бүрийн эмчилгээнд хэрэглэх боломжтой. NКТ эс хүний биеийн дархлааны эсүүдийг зохицуулах үүрэгтэй маш чухал эс. Хүний биед цөөхөн тоотой байдаг. Хорт хавдрын үед NKT эсийн тоо идэвхжилийн байдал тогтоож, ямар механизмаар өсч хөгждөг үрждэг, тоог нь яаж зохицуулахыг суурь шинжлэх ухааны үүднээс судалж байна. Амьдралд хэрэгжих эсэх нь тодорхой бус. Шинжлэх ухаан учир үргэлжлүүлээд судалж байна.

-Судалгааны ажлаа хэзээнээс хийж эхэлсэн бэ?
-Би 10 жил энэ эсийг судалж байна. Миний докторын ажлын сэдэв ч "NКТ эсийн сэрээ булчирхай дахь хөгжлийг тодорхойлох" байсан. Түүнийгээ үргэлжлүүлээд "Riken" хүрээлэнд хийж байна. Удирдсан багш маань ч “Riken" хүрээлэнгийн захирал маань ч NКТ эсийг дэлхийд анх нээсэн хүмүүс. Тэдэнтэй хамтран судалж байгаа би азтай хүн шүү.

-Энэ судалгааны ажлыг амьдралд хэрэглэх боломжтой юу. Ямар үр дүн гарах бол?
-Наад захын жишээ нь NKT эс хүний бие дэх дархлалын бусад эсийг удирдах зохицуулах чухал үүрэгтэй. Хүний биед их байх тусмаа хавдрын эсрэг дархлаатай болно. Хавдрыг NKT эс устгана. Бусад эсийг сэргээж, идэвхжүүлэх үүрэгтэй. Нөгөө талаар NKT эс их байснаар үүсэх өвчин байдаг. Алерги, Отумуни өвчнүүдийн үед энэ эсийг дарангуйлж өгвөл эдгэнэ. Тэгэхээр эерэг, сөрөг хоёр талтай. Үүнийг зохицуулахын тулд биологийн зүй тогглыг сайн тогоож өгөхгүй бол эмчилгээнд хэрэглэхэд хэцүү. Одоогийн байдлаар Японд манай эрдэм шинжилгээний хүрээлэнд маш олон төрлийн төсөл хэрэгжиж байна. Үүний нэг хэсэг нь IРS, ЕS эсүүдийг үүдэл эс болгох боломжтой. Үүнийг нарийн удирдаж чадахгүй байна. NKT эсийг цуснаас аваад IРS, ЕS болгоод боловсорсон NKT эс болгоод хийж өгөх боломж бий. Үүнийг бид онолын түвшинд хулгана дээр туршсан. Хүн дээр хийхийн тулд маш олон шалгалт, зөвшөөрөл авах ёстой.

-Судалгаа үр дүнтэй байгаа болохоор амьдралд хурдан нэвтрэх болов уу?
-Манай баг NKТ эсийг олон төрлөөр судалдаг. Тэр сэрээ булчирхай дэх хөгжлийг би хариуцан ажиллаж байна. Шинэ эмийн зөвшөөрөл өгөхдөө их нарийн байдаг юм билээ. АНУ-д зөвшөөрсөн эмийг Японд дор хаяж 10-15 жилийн дараа зөвшөөрч, лицензийг нь олгож, оруулж ирдэг. Тиймээс судалгаа хурдан амьдралд хэрэгжинэ гэж хэлж мэдэхгүй байна. Гэхдээ бидний судалгаанд тулгуурлаад АНУ, Голланд, Нидерланд, Итали гэх мэт клиникт хурдан туршигддаг улсуудад амьдрал дээр хэрэглэж магадгүй юм.

-Хүнд туршиж үзсэн тохиолдол бий юу?
-Одоогоор "Riken" хүрээлэн, Чибагийн их сургуулийн хооронд байгуулагдсан төслийн хүрээнд сүүлийн шатанд орсон уушигны хавдартай 15 өвчтөн дээр туршиж үзэж байна. Тэдний цусан дахь NKT эсийг идэвхжүүлэх үүрэгтэй эсүүдийг ялгаж аваад үржүүлж, эргүүлээд.биед нь тарих туршилт хийж байна. NКТ эсийг өөрийг нь өсгөөд, үржүүлээд хийвэл улам үр дүнд хүрэх байх. Гэвч энэ зөвшөөрөл байхгүй. 10 мл цусанд хоёр ширхэг NКТ эс байвал энэ эмчилгээ үр дүнд хүрч байгаа юм. Үр дүнд хүрснээр өвчтөний амьдралын хугацаа дунджаар 3,5 жилээр уртассан. Хамгийн үр дүнтэй хавдрын эмчилгээтэй харьцуулахад шүү дээ. Тэгэхээр маш сайн үр дүнтэй гэсэн үг. Бусад газар ийм туршилт хийгдээгүй.

-Японд 10 жил амьдарчээ. Монголдоо ирээд судалгааны ажлаа үргэлжлүүлэх бодол бий юу?
-Би Монголдоо ирээд сурсан мэдсэнээ хэрэгжүүлэхийг хүсдэг. Эхлүүлсэн эрдэм шинжилгээнийхээ ажлын үр дүнг бас хармаар байна. Хэзээ гэдгээ хэлж мэдэхгүй байна. Дор хаяж таван жил ажиллах болов уу. Монголдоо ирээд судалгааны ажлаа үргэлжлүүлж, мэддэг чаддаг зүйлээ залууст зааж өгөх, өвлүүлэх санаа бий.

"Riken" бол дэлхийн №1 хүрээлэн. Тоног төхөөрөмж, хөрөнгө мөнгө хангамж сайтай. Манай Монгол Улсын эдийн засаг сайжраад тиймэрхүү хэмжээний мөнгө шинжлэх ухаандаа зарцуулдаг болох үед хүн хүчний асуудал үлдэх байх даа. Монголд зөндөө олон чадалтай сайн залуучууд сурч байна. Тиймээс Монголдоо хийх бүрэн боломжтой.

“Riken” хүрээлэн хэдэн салбартай вэ?  
Найман салбартай. Үүнээс таван салбарынх нь захирлууд дэлхийд нэр алдар нь түгсэн, Нобелийн шагналтай хүмүүс байдаг. Манай дархлаа судлалын төв 2001 онд байгуулагдсан. Японд  "Riken" хүрээлэн нээгдэхдээ цөмийн эрчим хүчийг судлах төв болгож Засгийн газраас байгуулж байсан 80 жилийн түүхтэй байгууллага. Биологи хими, дархлаа, тархи судлал гэх мэт олон том салбартай. Манайх 200 гаруй эрдэм шинжилгээний ажилтантай. Би "Riken" хүрээлэнгийн анхны монгол эрдэмтэн. Одоогоор надаас өөр монгол эрдэмтэн байхгүй. Улсынхаа төрийн далбаа "Riken  хүрээлэнгийн самбарт байрлуулсандаа маш их баяртай байдаг. Тэнд ажиллаж байгаа эрдэмтдийн төрийн далбааг байрлуулдаг. Япон төдийгүй дэлхийд монгол эрдэмтэн энд ажилладг гэдгийг гайхуулж байгаад баяртай байдаг. Яагаад гэхээр япончууд Монгол гэхээр сумо бөх, малчин нүүдэлчин гэсэн ойлголттой байдаг.

-Япон, Монгол шинжлэх ухааныг харьцуулахад тэнгэр, газар шиг ялгаатай нь мэдээж. Гэхдээ ямар онцлогтой бол?
-Япон бүх юм нь маш сайн зохион байгуулалттай. Хамгийн жижиг цэг хүртэл нарийн тооцоолсон байдаг. Тэгэхээр ном дүрмээр нь явахад ажил саатах юмгүй. Япончууд их үнэнч хүмүүс. Засгийн газраасаа ямар ажил хийнэ гэж төслийн мөнгө авна зөвхөн түүндээ зарцуулна. Өөр юунд ч оруулдаггүй нь тэдний онцлог.  Дараа жил ашиглах юм уу, өөр зүйлд хийнэ гэсэн ойлголт байхгүй. Хууль дүрмээ яс биелүүлдэг ард түмэн.

-Эх орноосоо хол ажиллаж амьдарч байгаа хүмүүс нутгаа санаад илүү үнэ цэнийг нь мэдэрдэг байх. Хэзээ Монголдоо ирж хүч мэдлэг оюунаа зориулах бол?
Дэлхий даяаршиж байна. Монгол маань хөгжилтэй орнуудтай бараг л адилхан болж байна. Харин монголчуудын маань өвөрмөц зан төрх, өвөг дээдсээр өвлөгдөж ирсэн ёс заншлаа авч үлдээсэй гэж хүсдэг. 10 жил Японд амьдрахдаа ажлаасаа болоод 3-4-хөн удаа л нутагтаа иржээ. Анх удаа өвөл ирлээ. Хүйтэн ч гэсэн Японы жавартай өвлөөс гоё байна. Би Японд хайртайдаа тэнд ажиллаагүй. Харин Япон улс надад боломж олгосон юм. Монгол маань боломж олговол мэдээж нугагтаа л ирэхийг хүснэ. Аав ээж, ах дүүс маань энд байна.

-Танай хүрээлэнд олон орны эрдэмтэд ажилладаг гэсэн. Та тэднээс юугаараа давуу, онцлогтой байна?
-Манай дархлаа судлалын хүрээлэнд Япон, АНУ, Герман, Голланд, Франц, Орос, Хятад, Энэтхэгийн эрдэмтэд ажилладаг. Миний ойлголтоор монгол хүн их тэвчээртэй, хянуур, нямбай ажил гүйцэтгэдэг. Ажилдаа сонирхолтой, тэвчээртэй байхад хэн ч амжилтад хүрч болно. Монгол улсынхаа нэрийг гаргаад явж байгаадаа баяртай байдаг. Олон хүн миний араас энэ салбарт орж ирээсэй. Нэг үеэ бодоход залуус маань олноороо шинжлэх ухааны салбарт орж ирж байгаа нь сайшаалтай.

-Том хүрээлэнд ажиллаж байгаа эрдэмтний цалин хангамж хэр байдаг вэ. Японд амьдрахад хүрэлцээтэй юу?
-Эхнэр маань эмч мэргэжилтэй, хүү ес, охин гурван настай. Япончуудын жишгээр цалин авдаг, тэдний жишгээр амьдардаг. Амьдралд хүрэлцээтэй ч илүү гараад, дутаад байх юмгүй. Цалингийн сүлжээ нь бүгд ижил. Зэрэг дэвний ялгаа байхгүй.

Х.Монголхатан





0
ЖИРГЭХ
Санал болгох
Ч.Дашням: Ахлагч бүрэлдэхүүн бэлтгэхдээ орчин үеийн техник, технологи ашиглах ур чадвар сургаж байна
Э.Дашгаадан: “Цагдаа судлал” бакалаврын хөтөлбөрийг олон улсад магадлан итгэмжлүүлэхээр бэлтгэж байна
Багш нарын нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
Өнгөрсөн онд үйлдэгдсэн залилах гэмт хэргийн 89,2 хувийг арилжааны 9 банкны 30,162 дансыг ашиглан үйлдсэн байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Цэвээний Ганзориг “Улсын аварга малчин” боллоо
    51 мин
  • СОР-ын хуралд оролцогчдоос ямар төсөлд хөрөнгө оруулалт татах вэ?
    1 цаг 4 мин
  • 14000 жилийн түүхтэй "Бэлгэвч"-ний талаарх хачирхалтай баримтууд
    1 цаг 40 мин
  • Д.Баярхүү: УИХ-ын дарга Н.Учралын ОХУ-д хийсэн албан ёсны айчлал олон тулгуурт гадаад бодлогодоо тэнцвэр барьж буйн илэрхийлэл боллоо
    2 цаг 17 мин
  • "Улсын цолонд хамгийн ойрхон" бөх Д.Алтанцоожийн тухай сонирхолтой баримтууд
    2 цаг 25 мин
  • Сар шинийн улс, аймгийн цолтонд зодоглох 83 аймаг, сумын цолтонг танилцуулж байна
    2 цаг 36 мин
  • POETRY: Хайр, хавар мэт 10 шүлэг
    2 цаг 50 мин
  • ӨНӨӨДӨР: Сар шинийн баярт зориулсан шагайн харвааны тэмцээн болно
    3 цаг 10 мин
  • Үндэсний хорооны XIV хуралдаан боллоо
    3 цаг 17 мин
  • Улаанбаатарт 6 градус хүйтэн байна
    3 цаг 29 мин
  • Оюу толгой төслийн Монгол улсад ногдох өгөөжийг нэмэгдүүлэхээр санал нэгдэв
    3 цаг 36 мин
  • Үйл явдал: У.Шекспирийн "Ромео Жульетта" жүжгийг  Улсын хүүхэд залуучуудын театрын тайзнаа толилуулна
    3 цаг 44 мин
  • Хөвсгөл нуурт цөмөрсөн автомашиныг татан гаргалаа
    3 цаг 53 мин
  • Милан–Кортина 2026 өвлийн олимпын наадмаас Украины скелетон спортын тамирчин Владислав Гераскевич дайнд амь үрэгдсэн украинчуудын дурсгалыг хүндэтгэсэн зурагтай дуулга өмссөнөөс болж тэмцээнээс хасагдлаа
    18 цаг 52 мин
  • Сар шинийн баяраар хилийн боомтуудын ажиллах ХУВААРЬ
    20 цаг 19 мин
  • Улаанбаатар Метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт 27 оролцогч оролцов
    20 цаг 49 мин
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл эрхлэгчдийг виртуал бүсэд бүртгэх хүсэлтийг онлайнаар хүлээн авч эхэллээ
    21 цаг 6 мин
  • “IT PARK 2.0 – Бүтээн байгуулалтын жил”-ийн хүрээнд хойд жигүүрийн интерьерийн нээлттэй уралдаан зарлалаа
    21 цаг 9 мин
  • “Цагаан сар-2026” нэгдсэн арга хэмжээний хүрээнд аюулгүй байдлыг хангах хяналт шалгалт хийж, заавар зөвлөмж хүргэж байна
    21 цаг 14 мин
  • Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко нар албан ёсны хэлэлцээ хийв
    21 цаг 31 мин
  • "Улсын цолонд хамгийн ойрхон" бөх Д.Алтанцоожийн тухай сонирхолтой баримтууд
  • Сар шинийн барилдаан: Аймаг, цэргийн цолтны БҮХ цаг үеийн ШИЛДЭГ бөхчүүд
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
  • Үгээрээ мөнхөрсөн их найрагч О.Дашбалбарын хэлсэн 10 эшлэл
  • Эрх чөлөөний шинэ салхи, Төрийн шагналт яруу найрагч Ренчиний Чойномын тухай 24 баримт
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • Сар шинийн аймаг, цэргийн цолтны барилдаанд 19 АЙМГИЙН ХУРЦ арслан зодоглоно
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Дэлгэцнээ мөнхөрсөн Манж хаад, ноёдын дүр ба үе үеийн ЖҮЖИГЧИД
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Гэр бүлээ аврахын тулд 4 км сэлсэн 13 настай хүүгийн БААТАРЛАГ түүх
  • Амралтын өдрүүдэд таны заавал үзэх 6 гоё үзвэр
  • “ДЭРЭН” КЛУБИЙН ӨСВӨРИЙН ТАМИРЧИД “YANGSHUO CUP” 2026 ОЛОН УЛСЫН ЦОМЫН ТЭМЦЭЭНЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ, ЦОМ ХҮРТЛЭЭ
  • "Улсын цолонд хамгийн ойрхон" бөх Д.Алтанцоожийн тухай сонирхолтой баримтууд
  • POETRY: Хайр, хавар мэт 10 шүлэг
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Амралтын өдрүүдэд таны заавал үзэх 6 гоё үзвэр
  • Гурван удаа цагаадсан Н.Алтанхуягийг дахин шүүнэ
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • Түүх, үнэ цэнэ, эрх чөлөөг өгүүлэх “Тусгаар тогтнол”
  • Гэр бүлээ аврахын тулд 4 км сэлсэн 13 настай хүүгийн БААТАРЛАГ түүх
  • “ДЭРЭН” КЛУБИЙН ӨСВӨРИЙН ТАМИРЧИД “YANGSHUO CUP” 2026 ОЛОН УЛСЫН ЦОМЫН ТЭМЦЭЭНЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ, ЦОМ ХҮРТЛЭЭ
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Зах, томоохон худалдааны төвүүдийн уртасгасан цагаар ажиллана
  • АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав
  • Стратегийн болон үүсмэл ордуудын 60 хувийн өгөөжийг ард түмэнд ногдуулах тохиролцоонд хүрлээ
  • Улаанбаатарт 7 градус хүйтэн байна
  • Хөвсгөл аймагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
  • Г.Занданшатар: Эрдэнэтийн үүсмэл ордын өгөөжийн 60 хувийг ард иргэдэд ногдуулна
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
24 баримт
  • 14000 жилийн түүхтэй "Бэлгэвч"-ний талаарх хачирхалтай баримтууд
  • "Улсын цолонд хамгийн ойрхон" бөх Д.Алтанцоожийн тухай сонирхолтой баримтууд
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК