Их Британий гүнж Кэйт Миддлетон хөл хүнд болсноос хойш олны анхаарлыг улам татах болсон. Тэрбээр ирэх долдугаар сарын дундуур амаржих тул англичууд улам их чих тавих болоод байна. Харин энэ үед Букхемийн ордноос Кэйт Миддлетон болон түүний хүүхдийн тухай тун сонирхолтой мэдээлэл хийжээ.

Удахгүй амаржих Кэйт Миддлтон Букингемийн ордны гадаа. 6-р сарын 15-нд.
Кэйт Миддлтон болон хунтайж Уильям нар одоогоор хүүхдийнхээ хүйсийг мэдээгүй бөгөөд төрөхөөр нь харна хэмээн тэсэн ядан хүлээж байгаа аж. Кэйт уламжлал ёсоор 31 жилийн өмнө Диана гүнж нярайлж байсан Сант Мэригийн эмнэлэгт амаржихаар төлөвлөсөн байна. Сонирхолтой нь хүүхэд нь эмэгтэй байвал Александра, эрэгтэй байвал Жорж гэдэг нэр өгөхөөр болсон тухай Английн нэгэн сайтад бичжээ. Мөн Диана, Элизабет, Викториа зэрэг түүхэн нэрүүд ч боломжтой хувилбар гэжээ.

Б.Баяр
Сэтгэгдэл (1)