Чайковскийн алдарт “Хунт нуур” балетыг маргааш тоглохоор болжээ.
Энэхүү балетыг дэлхий дахинаа анх 1877 оны гуравдугаар сарын 4-нд
Москвагийн “Их театр”-т тавьсан түүхтэй. Харин Монголын тайзнаа 1975 оны
зургадугаар сарын 28-нд тогложээ.

Чайковскийн алдарт “Хунт нуур” балетыг маргааш тоглохоор болжээ. Энэхүү балетыг дэлхий дахинаа анх 1877 оны гуравдугаар сарын 4-нд Москвагийн “Их театр”-т тавьсан түүхтэй. Харин Монголын тайзнаа 1975 оны зургадугаар сарын 28-нд тогложээ.
Бүжгэн жүжигт үзэсгэлэнт гүнж Одетта болон ханхүү Зигфрид хоёрын хайр сэтгэлийн тухай өгүүлдэг. Хорон санаат Ротбардын хун болгон хувиргасан гүнж Одеттаг гунигт бүжгээ хийж байхыг ан хийж явсан ханхүү Зигфрид хараад дурладаг. Одетта зөвхөн шөнийн цагаар хүн болж хувирдаг байж. Дурласан ханхүү нь хорон санаатантай тулалдаж, хайртай бүсгүйгээ сулладаг. Хайртай ханхүүг нь өөртөө татсан, хар хунгийн дүр нь балетчдын ур чадварыг шаардсан 32 эргэлтийг хийдгээрээ онцлог.