
17 настайдаа дэлхийн дэвжээнээс медаль хүртэж хүүхдээрээ гавьяат болж байсан МУГТ, олимпийн мөнгөн медальт Н.Төгсцогтын төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Тэрээр өнөөдөр 21 нас хүрч байна. Тэрээр өнөөдөр өөрийн "Facebook" хуудсандаа “Амралтын өдрийн мэнд хүргэе, найзууд аа. Өнөөдөр дэлхий нийтээр олимпийн өдөр тохиож байна. Орчин үеийн олимпийн хөдөлгөөн олон жилийн тэртээх энэ өдөр үүссэн гэж үздэг. Тамирчин бүрийн хүсэл мөрөөдөл олимп байдаг. Тиймээс нийт тамирчдадаа олимпийн өдрийн мэнд хүргэе. Бас ийм сайхан билэгдэлтэй өдөр намайг төрүүлсэн ээждээ баярлалаа. Хайртай шүү” хэмээн бичжээ. Хүмүүс ч түүнд төрсөн өдрийн мэнд хүргэн мэндчилж байна.