
Монголын үндэсний цирк мэргэжлийн уран нугараачдын анхдугаар тэмцээнийг зохион байгуулж байна. Нугараачдын авьяас чадвар, билиг оюуны өнөөгийн төрх байдлыг тодорхойлж, шилдэг, шинэ нугараачдыг илрүүлэх, үндэсний уламжлалыг харуулсан хосгүй урлагийг сурталчлах зорилготойгоор энэхүү наадмыг зохион байгуулж байгаа юм. Тэмцээнд 21 аймаг, 3 хотын авъяаслаг хүүхэд багачууд оролцож байна. Тэмцээн энэ сарын 21-нд эхэлж өнөөдөр өдөр шилдгүүдээ тодруулна. Уран нугаралт нь цаг үеээ дагаж улам бүр хөдөлгөөний арга техник нь баяжин үндэсний урлагийн төрөл болтлоо хөгжин ирсэн түүхтэй. Энэ урлагийг улам бүр хөгжүүлэх хүмүүст сурталчлан таниулах монгол уран нугаралтыг дэлхий дахинд гаргахахад энэ удаагийн уран нугаралтын тэмцээн ихээхэн ач холбогдолтой юм. Мөн түүнчлэн сүүлийн үед энэ урлагаар хичээллэх хүсэл сонирхолтой хүүхэд багачуудыг улам бүр хөгжүүлэх, тэдний авъяас чадвар хичээл зүтгэлийг нээхэд чиглэж байгаа юм. Уран нугараачид гоцлол, хос, багийн гэсэн гурван төрөлд уран нугаралтаар авьяас чадвараа сорих юм. Яг одоо улсын циркт уран нугараачдын гала тоглолт болж байна. Тун удахгүй шилдэг уран нугараачийг тодруулна.