Төрийн бодлогыг дэмжих үндэсний төв ТББ, Монголын үндэсний цирктэй хамтран "Төрийн соёрхолт, Ардын жүжигчин, Зууны манлай уран нугараач Б.Норовсамбуу"-ийн нэрэмжит Монголын уран нугараачдын анхдугаар тэмцээнийг өнгөрсөн өдрүүдэд зохион байгууллаа. Өнөөдөр Улсын циркт шилдэг уран нугараачийг шалгаруулах гала тоглолтыг хийсэн юм. Уг тэмцээнд нийслэлийн есөн дүүрэг болон гурван хот 21 аймгаас 100 гаруй уран нугараач оролцож, гурван үе шаттайгаар гоцлол, хос, багийн төрлөөр авьяас, чадвараараа өрсөлдсөнөөс уран нугараачдын улсын аваргаар гурван байрт шилдгүүдийг шалгаруулахаас гадна тусгай шагналт байр эзлүүлсэн байна.
Нийт 10 сая төгрөгийн шагналын сантай уг тэмцээний нэгдүгээр байрт:
1. Улаанбаатар хотоос “X roces” хамтлаг “X spider” үзүүлбэр
2. Улаанбаатар хотоос “X roces” хамтлаг “Монголжин” үзүүлбэр
Хоёрдугаар байрт:
1. Монголын Үндэсний циркээс “Ирвэсний зулзага” үзүүлбэр
2. “Шинэ цирк” төвөөс “Монгол төрх” үзүүлбэр
Гуравдугаар байрт:
1. Орхон аймгаас “Эрдэнэт” хамтлаг “Уран сэтгэмж” үзүүлбэр
2. “Шинэ цирк төв” “Хос хунгийн дууль” үзүүлбэр
3. Монголын үндэсний цирк “Хүн сарнай” хамтлаг “Шүтээн” үзүүлбэрүүд тус тус шалгарчээ.
Уг уралдаан нь жил бүр зохион байгуулагдах юм.