
"Татар" хамтлаг 10 жилийнхээ ойн баярын тоглолтыг ирэх сарын 5-нд "Нөлөөллөөс дээгүүр" нэртэйгээр цэнгэлдэх хүрээлэнд хийхээр болжээ. Тус хамтлагийнхан залууст хамгийн их сөргөөр нөлөөлж байгаа хорноос хол байхыг уриалан архи, тамхи, хар тамхины хор хөнөөлийг эсрэг “Нөлөөллөөс дээгүүрт” аян зохион байгуулж байгаа билээ. Үүний зэрэгцээ “Нөлөөллөөс дээгүүрт” шинэ цомгоо гаргасан. Тоглолтын ерөнхий найруулгыг хамтлагийн ахлагч Заяа хийж байгаа бөгөөд билетийг үнэгүй тарааж байгаа аж.
Сэтгэгдэл (2)