
Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Жуковын автобусны буудлын дэргэд автозам дээр зам тээврийн осол болж машины төмөр хийцэд хүн хавчуулагдсан байна. Улмаар Аврах ангийн Аврах шуурхай салбарын тасгийг гаргахад Гранд марк-II загварын суудлын автомашин замын гэрэлтүүлгийн шон мөргөж 50 настай жолооч Г, зорчигч 42 настай эмэгтэй А нар гэмтсэн байдалтай байжээ. Одоогоор гэмтсэн хоёр хүн ГССҮТ-д эмчлүүлж байна.
Мөн Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд төмрийн үйлдвэрт төмөр хайлуулдаг тогоо дэлбэрсэн аж. Үүнийг дагуу Аврах, гал унтраах 65 дугаар ангийн тасаг очиж ажиллахад хөнгөн цагаан хайлуулдаг тогоо дэлбэрсэн, барилгын таазны хэсэгт цөмрөлт үүссэн байжээ. Азаар бэртэж гэмтсэн хүн байхгүй байна.
Д.Ундрах /24tsag.mn/