
Нефть импортлогч компаниудад оноосон 17 тэрбум төгрөгийн торгуулийг ШӨХТГ-аас сэргээсэн. Мөн үүнтэй холбоотой ШӨХТГ-ын дарга асан Б.Лхагва нарын зургаан хүнийг АТГ-т шалгуулахаар өгсөн. Энэ талаар ШӨХТГ-ийн дарга О.Магнай хэлэхлээ "Миний хувьд АТГ-т холбогдох бүх материалыг нь гаргаж өгсөн. Тэр хэрэг юу болж байгааг сайн мэдэхгүй. Нефть импортлогчдод оноосон торгуулийн хувьд “М-Ойл” зэрэг компаниуд торгуулиа төлөөд эхэлсэн. Нэг дор торгуулиа авна гэвэл үйл ажиллагаанд нь сөрөг нөлөө үзүүлнэ. Тухайн үед хууль зөрчсөн үү гэвэл зөрчсөн. Тэгэхээр аль болох графикийн дагуу төлүүлэхээр ойрын үед тохиролцоно" гэв.
Д.Ундрах /24tsag.mn/