
Шатахууны хомсдол үүсгэсэн гэх шалтгаанаар “НИК”-д 4.9 тэрбум төгрөгийн торгууль ШӨХТГ-аас оноосон билээ . Үүний хариуд "НИК" ХХК-ийн зүгээс ШӨХТГ-ыг шүүхэд өгсөн байна. Тодруулбал, "НИК" ХК шатахуундаа орон нутгийн сонгуультай холбоотойгоор зохиомол хомсдол үүсгэсэн нь тогтоогдсон байна. Энэ хэргийн шүүх хурал удахгүй болох аж. Үүнээс гадна ШӨХТГ-тай холбоотой долоо, найман шүүх хурал хүлээгдэж байгаа аж. Заримыг нь ШӨХТГ-аас шүүхэд өгсөн, зарим нь ШӨХТГ-ын эсрэг гомдол гаргасан байгаа гэнэ.Тиймээс ШӨХТГ-ын хувьд маргаан бүр дээр хуульчдын баг гаргаж байгаа юм байна.
Д.Ундрах /24tsag.mn/