
“Монгол кино нэгтгэл”, “Absolute pictures” хамтран гурван жилийн өмнө “Төрийн дайсан” киног бүтээн дэлгэцнээ гаргаж байсан билээ. Тэгвэл энэ киноны хоёрдугаар анги гарахаар болсон байна. Тус киноны найруулагчаар П.Дэлгэрбаяр ажиллаж байгаа бол гол дүрд дуучин жүжигчин Г.Мягмар ахин тоглохоор болжээ. Киноны утга агуулга нь Монголын уул уурхайн томоохон ордод шунасан гадаадын компанийг тойрсон асуудлыг тод харуулахад оршиж байгаа аж.
"Төрийн дайсан ll" ирэх онд нээлтээ хийх юм байна.