
Унгарын 2013 оны миссийн тэмцээнд гурав дугаар байрт шалгарсан бүсгүй энэ шагналаа хүлээж авахаас татгалзсан нь шуугиан дэгдээгээд байна. Ням гарагт "Унгарын мисс 2013" тэмцээн болж ялагчаар 21 настай Annamaria Rakosi тодорч "Дэлхийн мисс-2013"-т ороод байна. Харин шуугиана эзэн болсон Korinna Koksis гэх бүсгүй өөрийгөө эхний хоёр байрыг авах ёстой гэж үзсэн тул шууд нэвтрүүлгийн тайзан дээр гурав дугаар байрын титмийг авахгүй гэдгээ мэдэгджээ. Тиймээс зохион байгуулагчид оноогоороо түүний дараа жагссан бүсгүйд шагналыг нь шилжүүлсэн байна.
Korinna Koksis өмнө нь 2009 онд Унгарын миссийн тэмцээнд оролцоод мөн гуравдугаар байрт шалгарч "Miss Universe"-д улсаа төлөөлөн амжилттай оролцож байжээ. Энэ удаа хоёрдугаар байрт шалгарсан бол "Miss Universe"-д оролцох эрх авах байжээ. Өөрийнхөө түвшинг ахиулах гэсэн ч санаснаар болоогүй тул ийнхүү хоосон хоцорлоо.

Korinna Koksis.

Korinna Koksis-ийн оронд гуравдугаар байрт орсон Brigitta Timar.
Б.Баяр
Сэтгэгдэл (1)