
"Гэр" агентлагаас Попын хаан Майкл Жексоны гэгээн дурсгалыг хүндэтгэж "Forever” нэртэй тоглолтыг энэ сарын 29-нд СТӨ-нд зохион байгуулахаар болжээ. Тоглолтод Улсын филармонийн симфони найрал хөгжим, Баянмонгол чуулга,
ЦДБЭЧ-ын найрал дуучин, гитарчин Өөжгий, хийлч
Г.Дэлгэрцэцэг, морин хуурч Д.Шинэцог-Гени оролцох бөгөөд хөгжмийн
найруулгыг Б.Анар гүйцэтгэжээ. Уран бүтээлчид Майкл Жексоны дуунуудын
аяыг хөгжимдөн тоглох юм байна.
Өмнө нь Морин хуурын чуулга Майкл Жексоны дууны аяуудыг тоглолтондоо тоглож байсан билээ.
Харин энэ удаа зохион байгуулагдаж буй тоглолт нь дуучны дурсгалыг хүндэтгэн Монголд зохион байгуулж буй томоохон хэмжээний анхны үйл ажиллагаа юм.