Монгол улсын Ерөнхийлөгчийг сонгох зургаа удаагийн сонгуулийн өдөр өнөөдөр тохиож байна. Өмнөх жилүүдтэйгээ харьцуулбал энэ удаагийн сонгуульд иргэд идэвхтэй оролцож байна гэсэн таатай мэдээ байна. Сонгууль өгөх цагтай уралдан өглөө 07.00 цагт ирсэн хөгшчүүд чамин ганган дээлээрээ гоёж, одон маедаль, тэмдэгээ энгэртээ гялалзуулаад ирж байгаа нь үнэхээр өхөөрдөм. Хүн бүхэн үс зүсээ янзалж, гоё ганган хувцсаараа гангаран түүхэн үүргээ биелүүлсэн энэ өдөр манай хотын дарга Э.Бат-үүл ч улсын баатарын тэмдэгээрээ гангарч ирж саналаа өгсөн юм.


Сэтгэгдэл (2)