
Өчигдөр сонгуулийн санал хураалтын урьдчилсан дүн гарахыг Монголын ард түмэн догдлон хүлээж байсан нь лавтай. Шөнийн 13.00 цаг өнгөрч байхад ч хүмүүс унтаагүй сонгуулийн явцыг чих тавин сонсож байсан билээ. Тэгвэл урлагийнхан маань ч урьдчилсан хариу гарахыг удтал хүлээсэн юм. Тодруулбал, Харанга хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн сонгуулийн урьдчилсан дүн гармагц твиттертээ жиргэн "За ингээд сонгууль дууслаа. Одоо би анхны бие даасан уран бүтээлийн тоглолтдоо орьё доо. Ирэх сарын 13,14-нд СТӨ-нд уулзвал ямар уу?" гэж бичсэн юм. Ямартаа дуучин Х.Лхагвасүрэн цөөн суудалтай ч Соёлын Тøв Өргөөнд тоглолтоо хийхээр боллоо. Тоглолт ирэх сарын 13, 14-нд болох бөгөөд "Морин Хуур, Толин Хул" нэртэй болох юм.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (3)