
Жигжидийн нэрэмжит Кино урлагийн дээд сургуулийн 2003 оны төгсөгчид төгсөлтийнхөө 10 жилийн ойг тохиолдуулж “Гэрээс” драмын жүжиг тайзнаа амилуулж сургуульдаа бэлэг барихаар болсоныг дуулгаж байсан билээ. Уг жүжгийн зохиолыг СГЗ Ш.Гүрбазар бичиж, ангийн багш Б.Мөнхдорж нь найруулжээ. “Гэрээс” жүжигт энэ цаг үеийн хүмүүсийн аж байдал хэрхэн өөрчлөгдөж, хүмүүс мөн чанараа хэрхэн алдаж буйг 10 өөр дүрээр үзүүлсэн аж. “Гэрээс” жүжгийн нээлт маргааш буюу Монголын хүүхдийн ордонд хоёр өдөр үзэгчдийн хүртээл болох ажээ.
24tsag.mn