
"Харанга" хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэнгийн анхны бие даасан уран бүтээлийн "Морин хуур, Толин хул" нэртэй тоглолт товлогдоод байгаа билээ. Энэ 7-р сарын 13, 14-нд болох уг тоглолтонд "Харанга" хамтлаг, УДБЭЧуулга зэрэг олон уран бүтээлчид хамтран оролцоно. Харин тоглолтын тасалбарын хувьд 25-35 мянган төгрөгийн үнэтэй борлуулахаар болжээ. Тодруулбал СТӨ-ны партерын суудал 35,000 төгрөг, бельэтажийн суудал 25 мянган төгрөг байх аж.
Мөн тоглолтын тасалбарыг
энд дарж, интернетээр захиалж болох юм байна.
Б.Баяр