
“Попын Хаан” хэмээн өргөмжлөгдсөн Майкл Жэксоны гэгээн дурсгалыг хүндэтгэх поп оркестр, гоцлол хөгжмийн тоглолт өнөөдөр 19.00 цагаас Соёлын Тѳв Өргѳѳнд "FOREVER" нэртэйгээр болох гэж байна. Энэхүү тоглолт нь Майкл Жэксоны дурсгалд зориулсан Монгол дахь анхны томоохон тоглолт бөгөөд дэлхийн хэмжээнд поп оркестрийн анхны бүрэн хэмжээний шоу концeрт гэдгээрээ онцлогтой юм. Тоглолтод Улсын Филармонийн Симфони найрал хөгжим,Баянмонгол Чуулга, Цэргийн Дуу Бүжгийн Эрдмийн Чуулгын найрал дуу, Гитарчин Д.Өлзий-Орших, Хийлч Ч.Дэлгэрцэцэг, Морин хуурч Д.Шинэцог-Гени нарын зуу гаруй уран бүтээлчид оролцож байгаа аж.