
ОХУ-ын Казань хотноо ирэх сарын 6-17-ны өдрүүдэд зохиогдох дэлхийн оюутны спортын зуны 27 дугаар Унивтерсиад наадамд оролцох баг тамирчид, төлөөлөгчдийн байрлах "Тамирчдын тосгон" өнөөдөр албан ёсоор нээгдэх гэж байна. Универсиадын тосгоны эхний ээлжийг 2010 9 сард ашиглалтанд хүлээн авч 3 жилийн турш Казаны их дээд сургуулийн оюутнууд энэ хотхонд байрлан ашиглаж байв. Тосгон дотроо 2 үндсэн хэсэгтэй, олон улсын төв ба амьдрах байруудын хэсэг гэж хуваагддаг аж. Мөн байрууд нь 3 хэсэгт цуваа байдлаар оршиж, 4-13 давхар барилгуудтай 28 байшингаас бүрдэж байгаа гэнэ.