Орц: 200 грамм гурил, 40 грамм өндөг, 40 грамм нарийн ширхэгтэй элсэн чихэр, 2 грамм давс, 90 грамм сүү, 2.5 грамм дрожж, 20 грамм масло, 210 грамм улаан шошийн нухаш
Гадна талын чимэглэлд: нэг ширхэг өндөг, гүнжидийн үр

Улаан шошийн нухаш

Улаан шошийн нухашнаас бусад бүх орцоо хольж зуураад, дээгүүр нь хүнсний гялгар уутаар бүтээгээд 2-3 цаг хөөлгөнө. Хөөсөн гурилаа 60 граммаар тасдаад бөөрөнхийлж тус тус нь салгаад хүнсний гялгар уутаар бүтээгээд 15мин болно.

Улаан шошийн нухашаа 35 граммаар хэмжиж тус тусад нь бөөрөнхийлж бэлдэнэ.

15 мин болсоны дараа 60граммааар тасалж бэлдсэн гурилаа элдээд дотор нь 35 грамм улаан шошийн нухашаа хийнэ.


Нэг ширхэг өндөгөө хольж байгаад багсаар жигдхэн гадна талд нь түрхэж өгнө.


180градуст дээр доороос нь зэрэг шардаг дээр тааруулаад 15мин шараад л бэлэн болсон байгаа нь энэ.
Гадна талын чимэглэлд: нэг ширхэг өндөг, гүнжидийн үр







өндөгөөр өнгөлсөнийхөө дараа ганжны үзүүрийг усанд дүрээд гүнждийн үрэн дээрээ дарж наалдуулаад гурилнууд дээрээ хөнгхөн дарна.

Сэтгэгдэл (1)