
Vanquish хамтлагийн дуучин, реппер Цэцэ буюу Н.Цэцэнбилэг фэнүүдийнхээ хүсэлтээр "Нийслэл хүү" тоглолтоо дахин тоглохоор болсон билээ. Тэгвэл өнөөдөр тэрээр 20.00 цагаас iLoft Function House-д тус тоглолтоо толилуулах нь ээ. Тоглолтын тасалбар 20.000 төгрөгний үнэтэй юм байна. "Total music" ивээн тэтгэж байгаа уг тоглолтод DJ Chin, Номин, BX, Опозит Энэрэл, Vanquish хамтлаг оролцох аж.