Монголын боловсролын үзэсгэлэн яармаг "Блю Скай" төвийн нэгдүгээр давхарт болж байна. Өнөөдөр орой өндөрлөх уг үзэсгэлэнд Монголын 50 гаруй их, дээд сургууль оролцож байгаа юм.Ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн шалгалтын дүн ирэх даваа гаригт гарна. Улмаар төгсөгчид их, дээд сургуулиа сонгох билээ. Энэ сонголтод нь туслах үүднээс их, дээд сургуулиуд нэг газарт төвлөрч элсэлт болон сургалтын чанар, дотуур байх, номын сан зэргээ танилцуулж байгаа юм.




















































