
Хөтөлбөрийн нээлтэд МУ-ын Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав, МЗХ-ны Ерөнхийлөгч А.Мөнхбат Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Хадхүү, Жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжлийн газрын дарга Б.Бат-амгалан, Залуучуудын Хөдөлмөрийн Төв Биржийн захирал Б.Эрдэнэбат мөн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, “Ажилтай, Орлоготой Монгол залуу” хөтөлбөрт нэгдсэн дэмжигч байгууллагууд болон уг хөтөлбөрт хамрагдаж ажилд орсон оюутан, залуучууд оролцох аж.
Энэ үеэр “Сумын залуус” төсөлд хамрагдан 21 аймгийн 331 сумдад ажиллах “Дөрвөн бэрх” багийн гишүүдэд үнэмлэх, туг, ажиллах удирдамж, дэмжигч байгууллагуудын бэлэг дурсгалын зүйлсийг албан ёсоор хүлээлгэн өгнө. Ингэснээр уг төсөл хөтөлбөрт хамрагдсан залуус хөдөө орон нутгийг зорих юм хэмээн МЗХ-оос мэдээллээ.