Архангай аймгийн засаг дарга асан Ё.Баатарбилэгийг хорьсон гэх яриа газар авч, Архангайд хорьсон уу, Улаанбаатарт хорьсон уу гэдэг нь тодорхойгүй байсан. Улсын мөрдөн байцаах газрын Байгаль орчны хэв журмын эсрэг гэмт хэргийн тасгийн тогтоосноор ноён Ё.Баатарбилэг хахууль авсан нь тогтоогдсон хэмээн өмнө нь түүнийг буруутгаж байсан юм.Аймаг, сумын нутаг дэвсгэр дээр нь алт олборлодог олон компани Архангай аймагт байдгийн нэг нь Цэнхэр сум. Тэгтэл аймгийн Засаг дарга байхдаа ноён Ё.Баатарбилэг тэдгээр компани хууль бус ажил үйлдэж буйг мэдсээр байж тэдний үйл ажиллагааг дэмжиж, хувьдаа хэдэн саяар тогтохгүй авлига авсан хэмээн тухайн үедээ бичигдэж байсан билээ. Ё.Баатарбилэг ноёны банкинд хадгалуулсан мөнгө бусад орлогын эх үүсвэрийг ч шалгаж байсан. Харин энэ удаад экс Засаг даргыг чухам юуны учир баривчилсан нь тодорхойгүй байсан ч түүнийг батлан даалтаар гаргажээ. Тодруулбал, өнгөрсөн баасан гаригт түүнийг ар гэрийнхнийх нь хүсэлтээр батлан даалтаар гаргасан байна. Учир нь Ё.Баатарбилэгийг сэжигтнээр тооцон 30 хоног хорьсон ч цаашид хорих шаардлагагүй гэж прокуророос үзсэн тухай эх сурвалж мэдээллээ.
Харин
өнгөрсөн баасан гаригт түүнийг ар гэрийнхнийх нь хүсэлтээр батлан
даалтаар гаргасан мэдээлэл байна. Учир нь Ё.Баатарбилэгийг сэжигтнээр
тооцон 30 хоног хорьсон ч цаашид хорих шаардлагагүй гэж прокуророос
үзжээ. - See more at:
http://society.time.mn/content/31245.shtml#sthash.7pVRpsE2.dpuf
Д.Ундрах /24tsag.mn/



















































