
Нийслэлийн Аврах ангийн Эрэн хайх шуурхай салбарын бүлгийн дарга ахмад Т.Дөл ахласан 6 албан хаагч өчигдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, хар усан тохойгоос Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гүүр хүртэл автомашинаар усны эргүүл хийж голын эрэг дагуу амарч байсан 136 иргэнд зааварчилгаа өгчээ. Улмаар 84 иргэнд усны ослоос урьдчилан сэргийлэх талаар сэрэмжлүүлэх хуудас өгсөн байна. Мөн өнгөрөгч хоногт хэд хэдэн усны ослын дуудлга иржээ. Тухайлбал, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Баянзүрхийн гүүрний хажуу доор Парода-100 маркийн автомашин гармаар гарах гэж байгаад усанд урсжээ. Ингээд Аврах ангийн Эрэн хайх, аврах шуурхай салбарын тасгийг шуурхай ажиллаж Парода-100 маркийн машин дотор 30 настай эмэгтэй Д, 8 настай эрэгтэй Ж, 4 настай эрэгтэй Б, 6 настай эрэгтэй Т, 2 настай эмэгтэй А нар байсныг голын уснаас гаргажээ. Хүмүүсийн биеийн байдал сайн байгаа аж. Түүнчлэн, Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 72 дугаар Хотхонд 3-н давхарын тагтнаас хүүхэд унах гээд байна гэсэн дуудлагын дагуу Аврах гал унтраах 63 дугаар ангийн тасаг шуурхай ажиллаж 6 настай эмэгтэй М аварч чаджээ.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)