
Өнгөрсөн баасан гараг буюу өнгөрсөн сарын 28-нд орон нутагт зам тээврийн гурван осол бүртгэгджээ. Тухайлбал, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Бороогийн хөндий гэх газар автомашин онхолдож 28 настай эрэгтэй Б нь амь насаа алджээ. Мөн Чингэлтэй дүүргийн зургаадугаар хороо 53 дугаар байрны хажууд залуучууд буу гаргаж танхайрсан гэх мэдээллийг цагдаагийн байгууллага шалгажээ. Шалгалтын явцад 25 настай эрэгтэй З нь тоглоомон буу гаргаж ирж бусдыг айлган сүрдүүлж байсныг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа аж. Энэ мэт хуурамч зэвсгээр бусдыг айлган сүрдүүлэх явдал зуны улиралд их гардагийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Д.Ундрах /24tsag.mn/