
Бямба гарагт нийслэлийн Чингэлтэй дүүргийн есдүгээр хороо 23 дугаар сургуулийн урд талд гар утсаа булаалгалаа гэсэн дуудлагын дагуу шалгахад 14 настай эмэгтэй А-гийн гар утсыг 17 настай эрэгтэй Б булаан авч зугтаасныг олж илрүүлжээ. Одоогоор хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна. Түүнчлэн зургаадугаар сарын 30-ны өдөр буюу бүтэнсайн өдөр гэмт хэргийн шинжтэй 57 үйлдэл бүртгэгджээ. Тухайлбал, Төмөрзамын Салхит өртөөний 256 дугаар км 7 зуутад Хадан хошууны хажуул их хэмжээний төмөр байна гэсэн мэдээллийг шалгахад Төмөр замын холбогч ажилтай 38 настай эрэгтэй А, 42 настай эрэгтэй Э нар вагонаас 1.5 тонн хаягдал төмөр хулгайлсныг Төмөр замын цагдаагийн хэлтэс илрүүлэн шалгаж байгаа аж.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)