
Өчигдөр буюу долдугаар сарын 1-ний өдөр нийт гэмт хэргийн шинжтэй 33 үйлдэл бүртгэгдсэн байна. Тухайлбал, Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт гадны нөлөөтэй амь насаа алдсан 25-30 орчим насны эмэгтэй хүний цогцос олдсон байна. Одоогоор хэргийн газрын үзлэгийг Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэсгийн ажилтнууд шалгаж байгаа аж.
Д.Ундрах /24tsag.mn/