Тулгар төр байгуулагдсаны 2222 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 807
жил, Ардын Хувьсгалын 92 жилийн ойн баяр наадамд зориулан Монгол орны
үзэсгэлэнт байгаль түүний дахин давтагдашгүй дүр төрхийг сонин содон
өнцгөөс фото зургийн хальснаа буулгасан агшинг дэлгэсэн гэр зургийн үзэсгэлэн нээгдэх нь.

Тулгар төр байгуулагдсаны 2222 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 807 жил, Ардын Хувьсгалын 92 жилийн ойн баяр наадамд зориулан Монгол орны үзэсгэлэнт байгаль түүний дахин давтагдашгүй дүр төрхийг сонин содон өнцгөөс фото зургийн хальснаа буулгасан агшинг дэлгэсэн гэр зургийн үзэсгэлэн нээгдэх нь. Өнгө будгийн хослолоор байгалийн сайхныг урлагийн гайхамшигт бүтээл болгон хувиргасан уран бүтээлчдийн бүтээлүүдийг наадамчин олон, гадаад дотоодын зочид төлөөлөгчдөд дэлгэн үзүүлэх “Монголын сайхан орон” үзэсгэлэнгийн нээлт Уран зургийн галерей жил бүр зохион байгуулдаг билээ. Энэ удаагийн үзэсгэлэнгийн бүртгэл энэ сарын 4-6-ны хооронд 10.00-17.00 цагт явагдах аж.
“Монголын сайхан орон” үзэсгэлэнд уран бүтээлчид 1-5
бүтээлээрээ оролцох боломжтой бөгөөд бүтээл нь ямар нэгэн байдлаар
хуулбарлагдаагүй “эх” бүтээл байх шаардлагатай ба уран зураг бол дотуур
гадуур жаазтай, үзэмжтэй, чанартай байх ёстой юм байна шүү. үүнчлэн үзэсгэлэнд оролцох гэрэл зургууд гадуур жаазтай шилгүйгээр
шийдсэн байх ба 40х60 см дээш, 150-150 см-ээс бага хэмжээтэй, 300 dpi
буюу өндөр нягтралтай байх хэрэгтэй юм байна.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (2)