
Монгол цэргийн наадам маргааш эхлэх юм байна. Энэхүү Монгол цэргийн наадам нь 12 дах жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд тус наадмыг энэ жил төр засгийн нэрт зүтгэлтэн хурандаа генерал, улсын харцага Ж.Авхиа агсны нэрэмжит болгон зохион байгуулж байгаа ажээ.
Уламжлал ёсоороо энэ удаагийн наадамд аймаг, цэргийн болон сумын цолтой 256 бөх барилдах гэнэ.