
Өнгөрсөн даваа гарагийн орой буюу 7-р сарын 1-нээс 2-нд шилжих шөнө 31 настай эмэгтэй Э бусдад зодуулж, олон удаа хутгалуулсан хэрэг гарчээ. Энэ хэргийг шалгахаар Нийслэлийн цагдаагийн газраас Идэрцог ахлагчтай ажлын хэсэг гарч яаралтай ажилласны дүнд хэрэг гарснаас 20 цагийн дараа сэжигтэнг баривчилж, УМБГ-т саатуулаад байна. Энэ хэргийг өс хонзонгийн сэдлээр хийсэн аллага гэж үзэж байгааг албаны эх сурвалж мэдээллээ.
Хохирогч эмэгтэй нь Чингэлтэй дүүргийн татварын хэлтэст ажилладаг байсан бол сэжигтэн түүнтэй хамт ажиллаж байсан нэгэн аж. Сэжигтэн Т нь 39 настай эмэгтэй, одоогоор ямар нэгэн ажил эрхэлдэггүй аж. Нас барсан эмэгтэй ажилд ороод удаагүй байсан ч ийнхүү өс хонзонгийн золиос болсон бололтой.
Хэргийн тухай дэлгэрэнгүйг удахгүй хүргэх болно.
Сэтгэгдэл (8)