“МИАТ” ТӨХК-нд гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Эрдэнэбилэг, Р.Бат-Эрдэнэ, Ц.Орхон, Коммер эрхэлсэн дэд захирлаар ажиллаж байсан Ч.Хоролсүрэн нарт шүүхээс тус бүр 10-аас дээш жилийн ял оноосон билээ. Шүүхийн шийтгэх тогтоолоор нийт 6 шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох банкинд хадгалагдаж байсан 4 сая 307 мянган ам.доллар, 11 тэрбум 345 сая төгрөг, 22 компанийн хувьцаа, 14 орон сууц, 6 автомашинийг хурааж улсын орлого болгохоор шийдвэрлэжээ.
Мөн түүнчлэн “МИАТ” ТӨХК-иас завшсан төгрөгийг Б.Эрдэнэбилэг, Р.Бат-Эрдэнэ, Ц.Орхон, Ч.Хоролсүрэн, Ч.Суурьтогтох, Г.Саранчимэг нараас хувь тэнцүүлэн гаргуулахаар болсон байна.




















































Сэтгэгдэл (8)