Өчигдрийн байдлаар гэмт хэргийн шинжтэй 36 хэрэг бүртгэгджээ. Үүнээс 12 нь авто ослын гэмт хэрэг, хулгай 8, танхай 4 бүртгэгджээ. Мөн нэг хүн бусдын гарт амь насаа алдсан хэрэг гарчээ. Тодруулбал, Хан-Уул дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт 40 гаруй насны эрэгтэй хүн бусдын гарт амиа алдсан байна. Гадны нөлөөтэй амиа алдсан эл хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа аж. Д.Ундрах /24tsag.mn/



















































