Өнгөрсөн даваа гарагийн орой буюу 7-р сарын 1-ний шөнө 31 настай эмэгтэй Э олон удаа хутгалуулж амь насаа алдсан хэрэг гарсан. Энэ хэргийг шалгахаар Цагдаагийн ерөнхий газар, Улсын мөрдөн байцаах газартай хамтран цагдаагийн дэд хурандаа Э.Идэрцогоор ахлуулсан ажлын баг гарч хэрэг болсоноос 20 цагийн дотор сэжигтэн этгээдийг баривчилжээ. Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар хохирогч эмэгтэйг хөнөөсөн гэх сэжигтнийг баривчлан саатуулсан. Тэрээр өмнө нь Чингэлтэй дүүргийн татварын хэлтэст хохирогч Э-гийн хамт ажилладаг байсан Т гэх 39 настай эмэгтэй. Өдгөө ажилгүй. Хувийн таарамжгүй харилцаа, өс хонзонгоос сэдэлтэй ийм хэрэг үйлдэгдсэн. Хохирогч эмэгтэйг 75 удаа хутгалсан гэдэг нь тогтоогдсон. Тодорхой нотлох баримтаар сэжигтнийг баривчлан саатуулсан гэв. Одоогоор хэргийг Улсын мөрдөн байцаах газар шалгаж байна.
Ямар учраас хохирогчийн аймшигтайгаар хөнөөв, хэрэг болсон газрын эргэн тойрноос энэ удаагийнхаа сурвалжлагыг хүргье.
Эл эмэгтэй нь 1982 онд төрсөн бөгөөд Чингэлтэй дүүргийн татварын хэлтэст 2006 оноос хойш ажилласан, Татварын байцаагч аж. Түүнтэй ажилладаг хэлтсийнх нь нөхөд биднийг очиход эмгэнэл илэрхийлсэн байдалтай байв. Мөн хохирогч эмэгтэйн суудаг ширээн дээр гашуудал илэрхийлж цэцгийн баглааг тавьжээ. Харин коридорт тусгай самбар байрлуулж түүний зургийг, эмгэнэлийн бичээстэй өлгөжээ.
Тэгвэл хэргийг үйлдсэн гэх сэжигтэн эмэгтэйгийн талаар эх сурвалж юу хэлэв?
Харин хэргийг үйлдсэн гэх сэжигтэн Т гэх эмэгтэй нь Татварын албанд 5-6 жил ажилласан байцаагч бөгөөд ээж нь хорт хавдраар нас барсан, их зовлон үзэж, амьдралд нухлуулсан хүн гэнэ. Тэрбээр эхнэр хүүхдээсээ салсан Б гэх эртэй суугаад удаагүй байхад нь нөхөр нь хохирогч Э-тэй нэр холбогдож эхэлжээ. Улмаар хохирогч Э-д хувийн өс хонзон санаж амь насыг нь хохироосон гэх мэдээллийг эх сурвалж хэллээ.
Ингээд бид хэрэг болсон газар буюу Баянгол дүүргийн 15 дугаар хороо 21 дүгээр байранд очиж оршин суугчдаас хэргийн талаар тодрууллаа.


Хэрэг гарсан байрны орц

Харин энэ бол хэрэг гарсан газар /Тэрээр найман давхрын лефтний үүдэнд амь насаа алдсан юм/
Ямартаа ч найман давхарт оршин суугч иргэнээс хэдэн зүйлийг тодруулсан юм. Иргэн Туяа "Би ажилтай явж байгаад шөнийн 23.00 цагийн орчимд гэртээ ирсэн. Намайг ирэхэд цагдаа нар ирчихсэн гэрлүү маань оруулаагүй. Би машин дотроо хүлээж байгаад бараг 04.00 цагийн үед гэртээ орсон. Манай байрны оршин суугчдын ярьж байгаагаар хохирогч эмэгтэйн хувцасыг нь тайлчихсан байсан гэсэн. Лефт орой 10.30 гэхэд зогсдог. Тиймээс лефтчин ирж шалгадаг. Тэгэхээр хэрэг энэ үед гарсан гэхээр хоромхон зуур гарсан байгаа юм. Лефтчинг ирэхэд ямар ч хүн орилж хашгирсан чимээ гараагүй, нам гүм байсан гэсэн. Гэрт маань манай хоёр хүүхэд байсан. Тэд ч дуу чимээ сонсоогүй гэж байсан" гэв.
Бас нэгэн оршин суугч "Амралтанд яваад ирсэн хөгшчүүд харж түргэн дуудсан гэж сонссон. Энэ охиныг хаана байдгийг сайн мэдэхгүй байна. Хүүхдүүдийн хэлж байгаагаар дүрэмт хувцастай эгч, цагаан машинтай яваад байдаг гэж байсан. Хэрэг найман давхарт гарсан гэж байсан. Оршин суугчид айдас түгшүүртэй л байна."
Хохирогч эмэгтэйн цус одоо ч арилаагүй








Д.Ундрах /24tsag.mn/




















































Сэтгэгдэл (46)