Нэгэн азербайджан эр хүүг нь хүчирхийлсэн гаж дантонг өөрөө хүчирхийлж өшөөгөө авчээ. Бакугийн Гаргадск дүүргийн иргэний 7 настай хүүг нэгэн гаж донтон эр чихэр жимсээр хууран гэртээ оруулж дур хүслээ хангажээ. Хүү болсон явдлыг эцэгтээ хэлсэнд тэрээр хоёр найзынхаа хамт гаж донтныг отож байгаад барьж машинд суулгаад ой руу аваачсан гэнэ. Тэнд хүүгийн эцэг нүүрэндээ баг өмсөж байгаад өнөөх гаж донтонг өөрийг нь хүчирхийлж харин найз нар нь бичлэг хийгээд нутгийн сайтад байрлуулан бөөн шуугиан дэгдээжээ. Харин цагдаагийн газар хүүгийн эцэг болон гаж донтонд хоюуланд нь эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа талаар гадны хэвлэлүүд бичиж эхэлжээ.Д.Амур



















































