зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Анод”-ын удирдлагуудын ялыг хэвээр үлдээлээ

2013-7-03
0
ЖИРГЭХ

шүүх алх    Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Э.Гүр-Аранз, Д.Энхтөр, Н.Даваа, Л.Уламбаяр нарын 15 хүнд холбогдох хэргийн гомдлыг өнөөдөр хянан хэлэлцлээ.


Хэргийг сөхвөл, Э.Гүр-Аранз, Н.Даваа, Д.Энхтөр нар нь урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн банкны дүрмийн санг бүрдүүлэх болон  өсгөн нэмэгдүүлэхдээ хууль зөрчин “Анод” банкны дүрмийн санд 1999-2008 он хүртэлх хугацаанд нэр бүхий 13 хувь нийлүүлэгчдээс нийт 30 тэрбум 941 сая төгрөг оруулсан талаарх баримтыг хуурамчаар бүрдүүлжээ.

Мөн гадаадын банк дахь ностро дансны авлагыг “Анод” банкны нягтлан бодох бүртгэлд 58 тэрбум 612 сая төгрөгийн хий авлага үүсгэж, илүү тусгах замаар банкны тайлан тэнцлийг нэмэгдүүлэн хохирол учруулсан байна.

Банкны үйл ажиллагааг хууль бусаар явуулах явцдаа нэр бүхий 2 иргэний хадгаламжийн мөнгийг банкны нягтлан бодох бүртгэлд хадгаламж хэлбэрээр зохих журмын дагуу бүртгүүлээгүйн улмаас 3 тэрбум 500 гаруй сая төгрөгийн хохирол учруулжээ.

Түүнчлэн Э.Гүр-Аранз, Н.Даваа, Д.Энхтөр, Л.Уламбаяр, Э.Оюунсүрэн нар нь урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн хууль бусаар 28 иргэн, хуулийн этгээдэд  нийт 40 тэрбум 552 сая төгрөгийн зээлийг хууль, журам зөрчин олгуулсан аж.

Улмаар эдгээр этгээдүүд банкны үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш 2008 оны 12 дугаар сарын 10-ныг хүртэлх хугацаанд алдагдалтай ажиллаж байсан байхад ашигтай гэж Санхүүгийн зохицуулах хороонд тайлагнан, нийт 18 619 171 ширхэг хувьцаа нэг бүрийг 1080 төгрөгөөр арилжаалж, нийт 20.1 тэрбум төгрөг татан төвлөрүүлсэн бөгөөд 8 564 541 ширхэг хувьцааг Хөрөнгийн биржээр дамжуулан арилжаалж, нэр бүхий 1248 иргэн, аж ахуйн нэгж байгууллагад нийт 9 тэрбум 249 сая төгрөгийн хохирол учруулжээ.

 Ийнхүү банкны үйл ажиллагааг хууль бусаар явуулсан, шунахай буюу хувийн ашиг сонирхлын үүднээс банкны болон мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банкны зээлийн үйл ажиллагааны тухай хууль тогтоомж зөрчсөн үйлдлүүдээр нийтдээ 112.8 тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн аж.

 Үүнээс гадна Э.Гүр-Аранз нь Л.Уламбаяртай бүлэглэж 2008 оны УИХ-ын сонгуульд Завхан аймгийн 9 дүгээр тойрогт бие даан нэр дэвших явцдаа “Тус аймгийн сум бүрт Анод банкны Иргэдийн банкны газрын харъяа Тооцооны төв нээхтэй холбогдуулан судалгаа хийх ажлын баг”-ийн зардал нэрээр тус банкны гүйцэтгэх захирлын тушаал гаргуулж, улмаар банкнаас бэлнээр 880 гаруй сая төгрөг, 26 ширхэг караокены төхөөрөмжийн үнэ 76 сая гаруй, нийт 956 сая гаруй төгрөгийн эд хөрөнгийг завшиж, онц их хэмжээний хохирлыг “Анод” банкинд учруулсан байна.

Эдгээрээс гадна Н.Даваа нь Л.Уламбаяртай бүлэглэн 2008 оны 3 дугаар сарын 3-ны өдөр “Анод” банкны урьдчилгаа данснаас 20 сая, 2008 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 100 сая төгрөгийг зориулалтын бусаар гаргуулан авч ашиглан, эргүүлэн төлөлгүй хувьдаа завшсан байна.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүх дээрх хэргийг 2013 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр анхан шатны журмаар хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн 156 дугаар зүйлийн 156.3 дахь хэсэгт зааснаар Э.Гүр-Аранзад 7 жил, Д.Энхтөрд 8 жил , Н.Даваа, Л.Уламбаяр, Ж.Гантулга нарт тус бүр 5 жил 1 сар, Э.Оюунсүрэнд 6 жил хорих ял, Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3-т зааснаар Э.Гүр-Аранзад 6 жил, Н.Даваад 5 жил 6 сар, Л.Уламбаярт 5 жил 1 сар хорих ял тус тус шийтгэж, Өршөөлийн тухай хуулиар Э.Гүр-Аранз, Н.Даваа, Л.Уламбаяр нарт Эрүүгийн хуулийн 150.3, 156.3-т зааснаар оногдуулсан хорих ял тус бүрээс 3 жилийг өршөөн хасчээ. Мөн Өршөөлийн тухай хуульд зааснаар Ж.Гантулга, Д.Энхтөр нарт Эрүүгийн хуулийн 156 дугаар зүйлийн 156.3-т зааснаар оногдуулсан хорих ялаас тус бүр 3 жилийг өршөөн хасч, Э.Гүр-Аранз, Д.Энхтөр нарын биечлэн эдлэх ялыг 5 жил, Н.Даваа, Л.Уламбаяр нарын биечлэн эдлэх ялыг 3 жил, Ж.Гантулгын ялыг 2 жил 1 сарын хугацаагаар тогтоож, ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэж, Э.Оюунсүрэнд оногдуулсан 6 жилийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн байна. Түүнчлэн Г.Сүхээ нарын 9 хүнд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгажээ.

Мөн 1248 хувьцаа эзэмшигч болон  хоёр хадгаламж эзэмшигч нарт учруулсан 12.7 тэрбум төгрөгийг Сангийн яамнаас гаргуулж олгохоор шийдвэрлэсэн аж.

Нийслэлийн шүүх уг хэргийг 2013 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр давж заалдах журмаар хянан хэлэлцээд Ж.Гантулгад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон  цагаатгаж, бусад шүүгдэгчдэд анхан шатны шүүхээс оноосон ялыг хэвээр үлдээсэн байна. Мөн хувьцаа эзэмшигч болон хадгаламж эзэмшигч нарын нийт 12.7 тэрбум гаруй төгрөгийг Сангийн яамнаас гаргуулж гэснийг өөрчилж, хоёр хадгаламж эзэмшигчийн хохирлыг “Анод” банк дахь эрх хүлээн авагчаас, 1248 хувьцаа эзэмшигчийн 9 тэрбум 249 сая төгрөгийн хохирлыг Э.Гүр-Аранз, Н.Даваа, Д.Энхтөр нараас хувь тэнцүүлэн гаргуулахаар  шийдвэрлэжээ.

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаар дээрх хэргийг хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан, хэргийн зүйлчлэл зөв байна гэж үзэж, Э.Гүр-Аранз, Н.Даваа, Д.Энхтөр, Л.Уламбаяр нарт оногдуулсан хорих ялыг тус тус хэвээр үлдээн эцэслэн шийдвэрлэлээ.

4 жил үргэлжилсэн хэрэг ийн эцэслэгдлээ

Дашрамд дурдахад “Анод” банкны удирдлагуудад холбогдуулж 2008 оны 12 дугаар сарын 10-нд эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалтын ажиллагаа 4 жил гаруй үргэлжилсэн бөгөөд  нийт 41 этгээдийг холбогдуулан шалгаж, 383 этгээдийг гэрчээр байцааж, 22 удаа шинжээчийн дүгнэлт гаргуулсан байна.
Д.Ундрах /24tsag.mn/
0
ЖИРГЭХ
Санал болгох
Үүнийг #ТА бод! Үлдэх #ҮРС чинь #АГААР амьсгалах уу #АЛТААР амьсгалах уу
DZ мэн Б.Дашзэвэгт есөн жилийн ял оноов
Харумафүжи Д.Бямбадоржид холбогдох хэрэг прокурорт шилжжээ
Дэлхийд шуугиан тариад байгаа нугасан хошуут үлэг гүрвэлийг Монголоос “хулгайлжээ”
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Бат (203.91.118.43)
    Хувьцаа гаргах зөвшөөрөл олгосон СЗХ -ны дарга байсан Баярсайхан хэрэгт холбогдолгүй болчихсон юм уу. Энэ хүн төрийн өмнөөс зөвшөөрөл олгосон учраас хүмүүс хувьцааг нь авсан. Тэгэхээр төрөөс хувьцаа эзэмшигчдийн хохирлыг барагдуудах нь зөв шдээ
    2013 оны 07 сарын 04 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    11 цаг 3 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    11 цаг 13 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    11 цаг 52 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    12 цаг 4 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    12 цаг 19 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    12 цаг 27 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    12 цаг 55 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК