Маргааш Монголд дахь АНУ-ын Элчин сайдын яам ажиллахгүй гэдгийг албан ёсоор мэдэгдлээ. Учир нь маргааш АНУ-ын хамгийн том үндэсний баярын нэг Тусгаар тогтнолын өдөр тохиож байгаа юм.7-р сарын дөрөвний өдөр нь АНУ Их Британийн Нэгдсэн Вант улсаас салж, тусгаар тогтносон улс болсноо зарласны ойн баяр юм. Энэ өдөр нь улсын хэмжээний баяр тул ард иргэд олон нийтээрээ амарч, шуудан, шүүх зэрэг улсын байгууллагууд нь амардаг.
1776 оны 6-р сард Виржиниа мужийн Ричард Хэнри Лигийн танилцуулсан тусгаар тогтнолын тогтоолыг Эх газрын Конгресс зөвшөөрөхөөр санал хураах үед 13 колони орон 1776 оны 7-р сарын хоёрны өдөр Их Британийн Нэгдсэн Вант улсаас хууль ёсны дагуу тусгаарлагдсан юм. Санал хураалтын дараа Конгресс өөрсдийн анхаарлыг Тусгаар тогтнолын тунхаглалд хандуулсан бөгөөд удаан мэтгэлцэж ярилцсаны эцэст 7 сарын 4-ний өдөр хүлээн зөвшөөрсөн түүхтэй юм.
Б.Баяр




















































Сэтгэгдэл (1)