Өчигдөр өдөр 2.50 минутын орчимд Дунд гол, Говийн зам дагуу баригдсан ашиглалтад ороогүй 12 давхар шинэ байранд гал гарлаа. Гал гарах үед хэсэг хүмүүс орон сууцны дотор заслыг хийж байсан байна. Гэсэн ч хүний амь, эрүүл мэнд хохироогүй гэдгийг албаныхан хэллээ. Дуудлагын дагуу ОБГ-ын гал унтраах албаныхан шуурхай ажиллаж галыг унтраасан байна. Одоогоор гал гарсан шалтгааныг шалгаж байгаа бөгөөд урьдчилсан байдлаар барилгын хөөснөөс гал газар газар авсан нь тогтоогджээ. Харин барилгын компанийн ажилчдын зүгээс "Ямар ч гал гараагүй. Хөөс хайлсан" гэж тайлбарлаж байна.




Т.Энхэлээ



















































