
Б.Баатарзориг, Б.Номин, Б.Хишигсүрэн, Д.Отгонсүрэн нарын хамтарсан “Төгс зохицол- Уламжлал ба орчин үе” үзэсгэлэнгийн нээлт “976” арт галерейд өнөөдөр болно. Үзэсгэлэнгийн нээлтэд “Түмэн Эх” чуулгынхан оролцох бөгөөд үзэсгэлэнд тавигдсан бүтээл бүрийн өнгө аяс, сэдэвт тааруулж орчин үеийн болоод уламжлалт хэмнэлийг хослуулсан, маш сонирхолтой тоглолтыг сонирхуулах юм байна. Төслийг Үндэсний дуу, бүжгийн “Түмэн Эх” чуулгын морин хуурч Б.Нинжээ санаачилсан бөгөөд уран зураг болон хөгжимд уламжлал болон орчин үе хэрхэн хоршиж болдгийг харуулахаар зорьжээ.
Д.Ундрах /24tsag.mn/