
Зохиолч Д.Өлзийсайханын "Тэнгэр шиг цэнхэр сарнай" номд "Хүслийн цаадах хяслан", "Будаггүй уруул амтгүй", "Ханасан хайр" зэрэг хайрын тухай бүсгүй хүний дотоод ертөнцийн тухай өгүүлсэн 45 шүлэг багтсан байна. Номын нээлт энэ сарын 17-нд болно. "Тэнгэр шиг цэнхэр сарнай" ном зөвхөн Монголд төдийгүй урд хөршид нээлтээ хийх юм байна. Зохиолч Д.Өлзийсайхан бүсгүй хүний гоо үзэсгэлэнг улаан сарнайтай биш цэнхэр сарнайтай зүйрлэсэн нь бүсгүйчүүд улаан сарнай шиг үзэсгэлэнтэй, уужим ухаантай байгаасай гэж хэлэхийг хүссэн гэнэ.
24tsag.mn