
“SS2014 Fashion Week” супер шоу нь түүний эх орондоо зохион байгуулж буй анхны үйл ажиллагаа бөгөөд зөвхөн загварынхан төдийгүй гадаад, дотоодын нэртэй хамтлаг, дуучид, DJ нар оролцохоороо ихээхэн онцлогтой болох нь.
Тэгвэл өчигдөр эрхэм дизайнер бүсгүй маань МЗХ дээр болсон кастинг дээр загвар өмсөгч Норатай хамт Монголоос оролцох арван загвар өмсөгчийг шалгаруулж авсан байна. Тус шоуг Италийн “GR event and communications” агентлагаас хамтран зохион байгуулахаар болжээ. Энэхүү агентлаг нь дэлхийн нэртэй олон арга хэмжээг зохион байгуулж байсан туршлагатай аж.

